Шарын шашин болон Буддын шашны ялгаа юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Бурханы шашин нь Хинаяна (Бага хөлгөн - Шри-Ланка, Тайланд, Камбож), Махаяна (Их хөлгөн - Хятадын, Япон, Солонгос), Важраяна (Очирт хөлгөн - Төвд, Балба, Монгол) гэсэн 3 том урсгалтай. Важраяна нь Гармава, Сажава, Гаадамба, Нинмаава (Улаан) гэсэн 4 урсгалтай байсан бөгөөд сүүлд Гэлүгва (Шар) гэж нэмэгдсэн байна. Гэлүгва нь Улааны буюу Нинмааватайгаа өрсөлдөх болж. Монголын ноёд энэ хоёр урсгалаар хоёр хуваагдан Төвдийн нутагт тэмцэлдэн байлдаж эцэст нь шар нь ялжээ. Ингээд шашны тэргүүнийг нь (нэгдүгээр Содномжамц) далай лам гэж нэрлээд өргөмжилчихсөн. Тэгэхээр өнөөгийн 14-р далай лам бол Шарын шашны тэргүүний залгамж гэсэн үг. Гэхдээ дэлхий нийтээрээ түүнийг "Бурхны шашны тэргүүн" гэх боловч нөгөө талынхан (Хятад, Тайланд гэх мэт нь) хүлээн зөвшөөрөхгүй.
Монголын сүүлчийн эзэн хааныг "Монголын шарын шашны тэргүүн 8-р Богд" нэрлэдэг нь учиртай. Яагаад гэвэл Монголын онцлогтой бас нэгэн төрлийн шарын шашны урсгалыг (өөрийн гэсэн шашны тэргүүнтэй, үзэл санаатай) бид бий болгосон гэсэн үг. Тухайн үеийн Монголын шарын шашин өнөөгийнхөөс өөр байсан л даа. Өнөө цагийн манай шарын шашин Баабарын шүүмжилдгээр "догма" (үзмэрч, төлөгч, зурхайч) шинжтэй болсон гэдэг.
Дээрхээс дүгнээд Буддын (манайхаар Бурханы) шашин нь Буддын шашны бүх урсгалыг өөртөө багтаана. Шарын шашин гэдэг нь болохоор Буддын шашны ердөө нэгэн салаа мөчир, урсгал юм байна гэж.