"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 5
    2022-03-01T22:59:30+08:00

    Хүн бол ганцаараа хүн биш. Хүн нийгэмшиж байж л хүн болно. Зэрлэг байгальд ганц нэгээр нь хаячихвал үхнэ эсвэл буцаад араатан (сармагчин) болно. Тэгэхээр хүнийг хүн болгодог зүйл нь хүний нийгэм (боловсрол, дэд бүтэц, бусад хүмүүс) байх нь.

    Хүнийг сармагчны нэг төрөл гэж ярьдаг. Гэхдээ генийн түвшинд мутацлагдсан сармагчин гэвэл үнэнд илүү ойртох байх. Мэдээж бүх амьтад хувьслын онолын дагуу хувирч өөрчлөгддөг. Харин хүний хувьд энэ хувьсал маш богино хугацаанд түргэн явагдсан нь сонин. Ямар нэгэн тохиолдлын шинж чанартай генийн анхдагч өөрчлөлт бий болонгуут цаашид маш хурдтай хувьсах үүд хаалга нээгдсэн гэж би боддог. Бусад сүүн тэжээлтнүүдээс хол тасархай өөрчлөгдсөн. Одоо ч тэр нь үргэлжилж буй. Ухаантай болсны гай л даа (ухаантай болсныг нь эсэргүүцэж байгаа юм биш). Хүн байнга даавуу нөмөрч явдгаас (хувцас өмсдөгөөс) биед нь үс ноос ургах шаардлагагүй болж нүцгэн шалдан болж хоцорсон, тархи нь хөгжин хэт их томорсноос (тархины хэмжээндээ биш биеийн жинд эзлэх тархины хувь хэмжээ) гавлын ясны хэмжээнээс маш хүндрэлтэй төрдөг болсон. Энэ байдлаараа бол бид ирээдүйд бүгд хийсвэрээр төрдөг болно. Ер нь бол заримдаа хүн нь байгалийн алдаа мэт санагдана. Хүний үүслийн талаар хангалттай мэдээлэл байгаа учраас тэр тухай одоо яриад яахав.

    Тэгвэл илүү философи эсвэл метафизик талаас нь ярья (намайг мэдрэл муутай гэж бодох байх). Мультиверс онолыг ярихаас өөр арга алга. Тэгэхээр шороон түмэн ертөнц байдаг гэвэл тэдгээрийн заримд нь дэлхий байгаа гээд бас заримд нь хүн үүсжээ гэе. Тэгвэл тэр хүмүүс мэдээж үүсэхээсээ мөхөх хүртлээ тус бүрийн дэлхий дээрээ олон төрөл зүйл болон оршин байгаа нь ойлгомжтой. Тэдгээрийн аль нэг нь бид өөрсдөө болох нь. Энэ утгаар бол хүн нь байгалийн алдаа биш харин байх боломжтой олон хувилбаруудын нэг гэж (хэрэв итгэж чадвал).

Хариулт үлдээх