Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Ганц хүн хариуцлагатай байх боломжгүй. Учир нь тэр ганцаараа тул юуг ч хариуцахгүй. Тэр алдаа хийвэл зөвхөн өөрийнхөө өмнө хариуцлага хүлээнэ. Бусад хүмүүс түүнийг зэмлэхгүй, шийтгэхгүй. Харин хоёр болон түүнээс олон хүн зорилго нэгтэйгээр хамт ажиллаж, амьдарч байгаа тохиолдолд хариуцлага гэдэг зүйл гарч ирнэ. Яагаад гэвэл нэгнийх нь амьдрал, хувь заяа нөгөөхөөс шалтгаалах учраас. Тиймээс бид үүрэг авсан бол хариуцлагатай хандах ёстой. Чадахгүй бол тухайн хамт олноос ирэх зэмлэл, шийтгэлийг амсах эсвэл бүр хөөгдөх болно. Хөөгдсөн хүн өөр бусад бүлэг хүмүүстэй очиж нэгдэхээс аргагүй, үгүй бол ганцаараа золбирно. Хөөгдөнө гэдэг нь шууд утгаараа нийгмээс хөөгдөн уул хаданд ганцаараа зэрлэгшин амьдрах байж болно, эсвэл зүгээр ямар нэгэн байгууллагаас халагдах тухай ч байж болно.
Шийтгэл байхгүй бол хариуцлага бий болохгүй. Тийм болохоор "хариуцлагын тогтолцоо" гэдэг зүйлийг бий болгодог. Тэр нь хууль, дүрэм юм. "Хариуцлага алдагдах" гэдэг хууль, дүрэм хэрэгжихгүй байхыг хэлдэг. Хариуцлага нь ухаалаг хүний ухамсар, мунхаг хүний айдас дээр тогтдог. Хүмүүсийг ийнхүү нийгмээ хөтлөгч, нийгэмдээ хөтлөгдөгч гэж хоёр ангилж болохоор.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт