"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-11-26T20:35:49+08:00

    Хүчээ нэгтгэдэг МАН засаг барьж байх үедээ нэгэн аятайхан санаа гаргаж байсан нь их, дээд сургуулиудыг хотоос гаргах тухай байсан юм. Судалгааны түвшинд явж байсан төсөл л дөө. Гэхдээ хэрэгжихэд тун ойртсон байлаа. Гэтэл ямар лобби нь орсон юм бүү мэд тэр нь зогсчихсон.

    Түгжрэлийг бууруулах хамгийн шилдэг аргуудын нэг бол их, дээд сургуулиудыг хотоос гаргах. Дараагийн хийх ёстой зүйл бол хотыг зууван биш дугуй хэлбэртэй байхаар ерөнхийд нь төлөвлөх. Хот хэдий чинээ нэг чиглэл нь давамгайлсан байна төдий чинээ түгжирнэ.

    Нөгөө нэг шийдэл бол хотын төвийг нүүлгэх. Тэр нүүлгэсэн хэсэгтээ орон сууц барихгүй байх. Өөрөөр хэлбэл хотын төвд төр захиргааны байгууллагууд, банкууд, оффисууд, тэгээд театрууд, ресторанууд, тансаг хэрэглээний брэндийн дэлгүүрүүд, үнэтэй зочид буудлууд байх ёстой. Өөрөөр хэлбэл хотын төвд хүмүүс аж төрөхгүй.

    Харин оршин суугчид баян ядуу үл хамааран хотын захад амьдарна. Хотын захад супермаркетууд, цахилгаан бараа, сэлбэгийн дэлгүүрүүд, засварын газрууд, хоолны газрууд, цэцэрлэгүүд, дунд сургуулиуд, эмнэлгүүд, цагдаа, онцгой байна.

    Бүр хотоос зайдуу их, дээд сургуулиуд, оюуны байрууд, спорт комплекс, хүнд хөнгөн үйлдвэрүүд байрлана.

    Бид түгжрэл гэхээр зам, машин хоёрт анхаарлаа хандуулаад үүсгэж байгаа цаад шалтгааныг нь огт сонирхдоггүй.

    Хэрэв бид юу ч хийхгүй яг энэ чигээр нь (зөнгөөр нь) явуулах юм бол удахгүй таг зогсоно. Монгол бол зүдэрсэндээ биш задарсандаа зовж байгаа улс. Хотын төвийн газруудыг авлигачид зай завсар үлдээхгүй зараад дуусгасан. Ямар ч цэгцтэй төлөвлөлт, эмх замбараа байхгүй. Тэр тухай ярьж тэмцэж байгаа хүн алга. Хэрэв эрх баригчдын зүгээс түгжрэлийг бууруулах зорилгоор томоохон шийдвэр гаргавал харин тэрний эсрэг тэмцэх байх. Эрх ашиг нь хөндөгдсөн мөнгөтэй, дээгүүр танил ихтэй хүмүүсийн өдөөн хатгалга дэмжлэгтэйгээр шүү дээ. Мэдээж  манай төр засгийнхан тэд нарт ялагдана. Ам руугаа мөнгө чихүүлдэг юмуу яадаг юм, эсвэл том дарга нарын ах дүү, хамаатан садангуудын нөлөө байдаг юмуу. Эндээс үзвэл манай улс эрх зүйт нийгэм биш мөнгө дээр суурилсан эрх ашгууд, түүний нөлөөнд автсан засаглалтай гэмээр. Энэ байдлаар бол хөгжил ярих эрт байна. Юун түгжрэл.  Ийм хүчгүй төртэй байснаас байгаагүй нь дээр. Энэ улс засгийн газаргүй юм шиг, хот нь засаг даргагүй юм шиг байдалтай байна.

Хариулт үлдээх