"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-04-30T12:50:18+08:00

    Монголчууд капитализмыг алгасан социализм руу морьтойгоо үсрэн орсон гэж ярьдаг даа. Феодализмаас шууд шилжсэн гэж байгаа юм. Уг нь бол социализмын онолчид феодализмаас капитализм, капитализмаас социализм, социализмаас коммунизм гэсэн дарааллаар явах ёстой гэж байсан. Коммунизм бол үзэл санаа (идеологи). Коммунизмд хүрэх амаргүй, бараг боломжгүй. Харин социализм бол капитализмаас коммунизм руу шилжих шилжилтийн үйл явц. Гэхдээ шилжилт ямар ч замаар байх боломжтой. Зөвлөлтийн замаар, Хятадын замаар, эсвэл Кубын, Вьетнамын, Венесуэлийн эсвэл өөрийн сэтгэн бодож олсон ямар нэгэн замаар. Үнэндээ яаж гэдэг нь хамаагүй (дарангуйлал, хүчирхийллийн болон өөр бусад арга хэрэглэж болох юм байна гэж би хувьдаа дүгнэсэн), гэхдээ гол үзэл санаа нь коммунизм буюу орчуулбал "нийгэмлэг" гэсэн нэрэндээ тохирсон байх ёстой биз. Бидний хэлэх дуртай байсан уриа "Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө!" байх юм.

Хариулт үлдээх