"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-03-15T21:17:06+08:00

    Уг нь бол мэдээллийн дайн гэж эртнээс зөвхөн дайн тулаантай холбоотой нэр томъёо байв. Мэдээллийн дайн бол ерөнхийдөө шударга бус, хууран мэхлэх замаар өрсөлдөгчөө хүчгүйдүүлэх гэсэн бохир тактик. Одоо улс төр, бизнест хэрэглэгддэг болж. Мэдээллийн дайныг 4 хэсэгт хувааж үзэж болно.

    1. Дайснаа мэдээлэлгүй болгох - Мэдээлэл авах сувгийг нь хаах, таслах, нүдэн балай болгох.
    2. Сэтгэл зүйн дайралт - Сүрийг үзүүлэх, айлгах, ичээх, сэтгэлээр унагаах, зоригийг нь мохоох.
    3. Тагнах, турших - Дайнсныхаа удирдах түвшинд өөрийн талын хүнийг шургуулан мэдээлэл олж авах, албан тушаалтныг худалдан авах (урвуулах).
    4. Худал мэдээлэл, цуурхал тараах - Лидерийг нь олны дунд нэр хүндийг нь унагаах, гутаах. Дэмжлэггүй болгох, ганцаардуулах, дунд нь яс хаях, муудалцуулах.

Хариулт үлдээх