"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Монгол хэл дээр кино үзэж болох вэбсайт байна уу?

Асуулт
  • 0
2 Хариулт •••
    • 1
    2022-02-06T21:55:57+08:00

    Хэрэв та хятад, солонгос кино болон азийн зарим нэг төрлийн цэнгээнт нэвтрүүлэг үзэх дуртай бол сонголт арвин биш ч нэг холбоос өгье.  Ширээний компьютер дээр үзэхийг хүсэж байгаа бол энэ холбоос дээр, харин гар утсаар үзэх гэж байгаа бол энэ холбоос дээр дарж ороод үзэж болно.

    • 0
    2021-10-14T18:10:06+08:00

    Кино сайтууд хэзээ мөдгүй хаагдах эрсдэлтэй. Хэрэв би энд сайтын домэйнийг нэрлэвэл хэдэн сарын дараа магадгүй хаагдсан байх болно. Тэгээд тэр үед үүнийг уншсан хүмүүс намайг худалч юм байна гэж бодно. Гэхдээ би тухай бүр нь хариултаа шинэчилж байхыг бодно оо. Хамгийн гайгүй хоёрыг зааж болно. Цул реклам дунд байдаг гэдгийг санах хэрэгтэй. Тийм болохоор шинээр нээгдсэн гурав дахь цонх нь ач холбогдолгүй. lolokino-ийн хувьд хадмал орчуулгатай. Тэндээс киногоо сонгоод "тоглуулагч 1", "тоглуулагч 2" гэсний аль нэгэн дээр нь дарж шинэ цонх руу орно. Тэнд "сурталчилгаан дээр дарж киногоо хүлээн авч үзээрэй" гэсэн том текст гарна. Тэр нь удахгүй алга болоод "энд дарж үзнэ үү" гэсэн холбоос бүхий тоглуулагчийн зургаар солигдоно.

    Kinomax болохоор цөөхөн тооны мэргэжлийн орчуулгатай кинонуудтай. Заавал бүртгүүлнэ. Бүртгүүлсэн тохиолдолд хэцүү биш. Гэхдээ нэг удаагийн сурталчилгааны холбоостой. "Энд дарна уу" гэсэн бичигтэй гүүглийн рекламаар бөмбөгдүүлсэн өөр нэг сайт руу орно. Тэр нь "Түр хүлээнэ үү" болж хувирна. Тэгээд "Энд дараад киногоо үзээрэй" гэсэн буцах линк болно. Ингээд өмнөх домэйн руугаа эргэж ирнэ.

Хариулт үлдээх