Кино амьдрал уу, амьдрал кино юу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг хэцүү асуулт биш. Мэдээж кино нь амьдралаас сэдэвлэгдэнэ. Амьдрал үүсээд дараа нь кино үүссэн учраас. Амьдрал байгаагүй бол кинонд сэдэв олдохгүй.
Зөгнөлт кино хүртэл амьдралаас сэдэвлэгдэнэ. Зөгнөл нь худлаа байж болох боловч хүн хоорондын харилцаа, зовлон жаргал, мэдрэмж нь үнэн.
Гэхдээ кино нь урлагийн нэг төрөл учраас хүмүүсийн зан үйл, хандлагад эерэгээр нөлөөлөх сургамжтай байх ёстой. Урлаг гэдэг утгаараа эдийн засгийн хувьд капиталист нийгэмд ч шинээр гарсан кино болгон засгийн газрын хяналт шалгалтыг дамжих хэрэгтэй болдог. Ардчилсан үндсэн хуультай бол мөн яг тэр хуулийнхаа дагуу уран бүтээлчид ажиллана. Арьс өнгө, яс үндсээр ялгаварлахгүй, хорон үйл санааг дэмжихгүй гэх мэт.
Хүн болгон кино үзлэг учраас кино бол зардал ихтэй боловч бас маш ашигтай бизнес. Тийм болохоор киноны нийгэмд үзүүлэх үзэл суртлын нөлөө маш хүчтэй. Үзэл суртал ямар ч байж болно. Коммунист үзэл суртал байхын хажуугаар либерал ардчилсан үзэл сурталтай байж болно. Мэдээж бие биенээ үгүйсгэдэг учраас ямар нийгмийн системийг сонгосон байна тэр талыг дэмжиж нөгөөхөө үгүйсгэх нь гарцаагүй билээ.
Түүнээс гадна кино нь ухаалаг, авъяаслаг зохиолчдын сэтгэгдлүүд, тэдний гаргаж тавьсан санаанууд, онолууд, гоо сайхны мэдрэмж, ёс суртахуун дээр үндэслэгддэг учраас үзэгчдийн сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Үүнээс үүдэн кино нь илүү анхдагч юм шиг санагдах нь аргагүй юм.
Кино зөгнөлт байлаа ч амьдралыг өгүүлсэн байдаг юм. Шуудхан хэлэхэд кино бол амьдрал. Магадгүй амьдрал нь киноноос илүү их сонирхолтой үйл явдалтай. Киног бүтээхдээ амьдралаас сэдэвлэсэн байдаг. Амьдралд тохиолддог зүйлс бидний бодож байгаагаас илүү баян. Амьдрал бол зохиолын далай. Кино бүтээгчид сэдэв олдохгүй бол хэн нэгний амьдралыг өгүүлэхэд л сонирхолтой кино болно.