"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2025-01-24T17:16:47+08:00

    Интеграци (лат. integrare - «бүхэл болгох», integratus - «бүхэл болсон») гэж бие даасан системүүд нэгдэж нэг бүхэл том систем болон ажиллах. Өгөгдлийн интеграци (мэдээллүүдийг нэгтгэх), улс төрийн интеграци (засгийн газар хоорондын бодлогын уялдаа холбоо), нийгмийн интеграци (газар зүйн байршлаас үл хамааран үзэл баримтлал, ашиг сонирхол, гарал үүсэл нэгтэй нийгмийн бүлгүүд хоорондоо холбоо тогтоон хамтран ажиллах), эдийн засгийн интеграци (ашиг орлогоо нэмэгдүүлэх, зардлаа багасгах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэр, худалдаа, тээвэр, үйлчилгээ, төлбөрийн системүүдийг нэгтгэх) гэх мэтээр байж болно.

Хариулт үлдээх