Институци (институт) гэж юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Хүрээлэн. Институт гээд ярьчихъя (институци, интитутийн ялгаа ер нь байхгүй дээ - институт нь илүү мэргэжлийн түвшнийх байх). Тодорхой үүрэг, зорилго, сонирхол дээр нэгдсэн, тасралтгүй хөгжих, үйл ажиллагаа нь дотоод дүрэм, журмаар зохицуулагддаг байгууллага (нийгэмлэг).
Улс доторх "улс" гэмээр. Гишүүнчлэл, сургалтын төв, мэдлэг мэдээллийн сан/суваг, удирдлагын бүтэц, урамшууллын систем, сүлд, бэлгэ тэмдэг, тэмдэглэлт ой, архив, түүхтэй. Компани, групп, корпорациас ялгаатай нь тэд ашгийн төлөө бус (гэхдээ ашиг олж болно). Үндсэн ажилтан, цалинтай орон тоо, боловсон хүчинтэй боловч жирийн гишүүд нь хязгаарлагдмал эрх, үүрэгтэйгээр (чөлөөт цаг, заваараа) үйл ажиллагаанд нь оролцоод явдаг. Шинжлэх ухаан, соёл урлаг, улс төр ямар ч чиглэлээр байж болно. Гэхдээ тэд жинхэнэ институт байхын тулд нийгэмд ашиг тустай, нэр хүндтэй байх ёстой.