Идсэн хоол эрчим хүч болтлоо хэр удах вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Дунджаар 5 минутаас 2 цагийн дараа шингэж энерги болон хувирч эхэлнэ. Юу идсэнээс болон физиологийн идэвхтэй байдлаас шалтгаалан эрчим хүч биед 6-24 цаг хадгалагдана. Чихэрлэг зүйлс биед хурдан шингэж эрчим хүч болж хувираад удалгүй алга болдог бол загас, улаан лооль, зөөхий, өндөг удаан хадгалагддаг. Хэрэв аль болох удаан хугацаанд эцэж цуцахгүй ажиллахыг хүсвэл нүүрс ус, уураг хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Нүүрс ус гэж гал түлэхэд хэрэглэдэг чулуун нүүрс, ус хоёроос бүрдсэн зүйл биш харин ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд. Ургамлууд нүүрстөрөгчийг өөртөө шингээж ургадаг болохоор, дээр нь бас химийн томъёогоор ингэж нэрлэдэг байх. Уураг гэж угаасаа мах, өндөг тэгээд зарим төрлийн самарнууд.