Жудаг, ёс суртахуун хоёрын ялгаа юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Жудаг бол хуучрахгүй. Харин ёс суртахуун бол цагийн аясаар өөрчлөгдөж болно. Зүйрлэвэл жудаг бол бие цогцос, ёс суртахуун бол өмсгөл, гоёл чимэглэл. Өөрөөр хэлбэл зарим улс орон, үндэстэн дотор ямар нэгэн зан үйл ёс суртахуунгүй зүйл мэт санагдаж болох боловч өөр нэгэн хүний ертөнцөд тэр нь хэвийн зүйл байх жишээтэй. Тухайн нийгмийн олонх ёс суртахуунтай байхыг шаардах нь чухам тодорхой нөхцөл байдалд биеэ яаж авч явах ёстойг өөрсдийн өнцгөөс тайлбарлаж буй. Тухайлбал ойрх дорнодын Лалын шашинтай орнуудын ёс суртахуун нь барууны Христийн суурь хүмүүжилтэй нь тохирохгүй байж болно. Энэ бол ёс суртахууны ялгаа. Ёс заншил, уламжлал, тухайн нийгмийн баримтлах ёстой хэм хэмжээнүүд.
Харин жудаг бол нэг л утгатай. Худал ярихгүй, хулгай хийхгүй, урваж шарвахгүй, мэхлэхгүй, хэлсэндээ хүрэх шаардлагыг хүн л болсон хойно бүгд бие биедээ хатуу тавина. Ямар ч соёлын ялгаатай улс орон, үндэстнүүд жудагын тухай нэгдсэн ойлголттой гэсэн үг.
Тэгэхээр, ёс суртахуунтай мөртөө жудаггүй хүн байж болох нь байна. Гэхдээ үнэндээ энэ хоёр бол нэг зоосны хоёр тал. Яаж ч бодоод жудаггүй хүн ёс суртахууны тухай ярих эрхгүй юм.