Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Даяаршил, глобалчлал ч гэдэг. Iphone гар утасны дэлгэцийг Япон, гироскопийг Швейцар, акселерометрийг Герман, батарейг Хятад ханган нийлүүлдэг. Toyota компаний машинуудын арлыг Нэгдсэн вант улс, гэрлийг Франц, цахилгааны кабелийг Хятад үйлдвэрлэдэг. Угсрах цехүүд нь бол хаа сайгүй, Вьетнам, Тайланд, Америк, Энэтхэг, Пакистан, Австри гэх мэт.
Хил хязгааргүй зах зээл. Муугаар яривал, том компани жижиг компаниа барьж иднэ (хүчтэй нь хүчгүйгээ дийлнэ). Монголд Солонгосын Emart, CU дэлгүүрийн сүлжээ, Америкийн KFC, Pizza Hut хоолны сүлжээ орж ирээд дотоодын компаниудтай өрсөлдөж байна (ялж байна). Энэ бол наад захын жишээ. Зочид буудал, эмнэлэг, сургууль гээд өөр бусад салбаруудын тухайд бол бүгдийг нь эзэлж байна. Бүгд албан ёсны дистрибьютор. Олон арван жилийн түүхтэй дэлхийн хүчирхэг компаниудтай яаж өрсөлдөх билээ? Энэ тохиолдолд бид зөвхөн ханган нийлүүлэгч, тээвэрлэгч хийнэ, хэдэн хүн ажлын байртай болно, татвараа цуглуулна. Эхлээд тэд хөрөнгө оруулна, дараа нь тэд оруулсан хөрөнгөнөөсөө ихийг олчихоод явна (зорилго нь ашиг олох юм хойно). Монголчуудын интернэтэд хамгийн их хандаж буй вэбсайт бас л гадаадынх (Google, Youtube, Facebook). Ингээд л бидний валют гадагшаа урсаж өгнө, дотоодын компаниуд дампуурна. Өөрөөр хэлбэл Pepsi ууж, BBQ идэж, Marvel үзэхийг даяарчлал гэнэ. Гэхдээ даяарчлал зөвхөн эдийн засгаар тогтохгүй л дээ. Үзэл санааны даяарчлал гэж бий - үүнд бага зэргийн тохиргоо хийж болно. Тэр байтугай дотоодын томоохон үйлдвэрүүдээ даяарчлалаас хамгаалах бодлогыг ч төрөөс баримталж болно.
Даяарчлалын сайн тал бас бий. Муугаасаа сайн нь их. Даяарчлал бол зайлшгүй явагдах зүйл. Даяаршахгүй гэвэл улсаа хаалттай болгохоос өөр замгүй (социализмийн үе шиг). Бүх зүйлээ өөрсдөө хийж хэрэглэх хэрэгтэй болно. Бүх зүйлээ өөрсдөө хийснээр (ЗХУ-ын гашуун туршлагаас харвал) үйлдвэрлэл, үйлчилгээ дэлхийгээс хоцордог. ЗХУ бол том холбоо байсан ч жам ёсны зардал болсон. Монгол бол жижигхэн. Эдийн засгийн интеграцид нэгдэхээс аргагүй. Хэрэв манайх шиг жижиг улс авлигад идэгдсэн, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмждэггүй бол даяарчлалаас болж дампуурах нь гарцаагүй. Даяарчлалаас амьд үлдэхийн тулд тогтолцоо тунгалаг байх шаардлагатай. Монголчууд бид 1990 онд даяарчлалд бэлэн биш байсан. Социнтерний гишүүн улс барууны эдийн засгийн ширүүн өрсөлдөөнтэй ертөнцийн өмнө гэнэт нээгдчихээр аргагүй. Эрдэнэт үйлдвэр Монголыг аварсан байх, одоо Оюутолгой, Тавантолгой. Монголчууд бид даяарчлалд хэдэн уурхайдаа найдах биш сэтгэлэн, овсгоотой байх нь чухал. Даяарчлал нь хүмүүсийг ажилсаг, хөдөлмөрч, багаар ажиллах чадвартай, ухаалаг байхыг шаарддаг бөгөөд энэ нь ч монгол хүний, бүр хүн төрөлхтний хөгжилд сайнаар нөлөөлөх ёстой. Яахав, тодорхой цаг хугацаанд (түр зуур) сөрөг нөлөө нь ажиглагдах ч урт хугацаандаа энэ бол бидний даван туулах ёстой зүйл яах аргагүй мөн. Тайвширч болохгүй, болж өгвөл гадны хүчирхэг компаниудтай зэрэгцээд алхаад байх ёстой, тэднээс суралцах хэрэгтэй. Мэдээж бид Toyota, Samsung-тай өрсөлдөж чадахгүй байх, гэсэн ч бид хийж чадна гэж итгэсэн зүйлээ барьж аваад зогсолтгүй урагшлах нь зөв. Аливаа зүйлийг эхлүүлэх амархан, харин эхлүүлснээ үргэлжлүүлэх бол жинхэнэ урлаг юм.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт