Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Гэр бүлийг улс доторх жижигхэн улс, эсвэл институт гэж болно. Гэр бүлийн үнэт зүйл нь улс орны үнэт зүйл болон илэрдэг. Улс орон гэр бүлээс бүрдэх ба өөрөө аварга том гэр бүл юм. Үнэт зүйлийг заншил, уламжлал, түүх гэвэл гэр бүлийн хувьд заншил нь хүмүүжил, уламжлал нь туршлага, түүх нь мэдлэг болно. Өөрөөр хэлбэл амьдрал цагаан цааснаас эхэлдэггүй, харин тэр ямар нэгэн зохиолын үргэлжлэл юм. Гэр бүл бол хүүхдийн анхан шатны мэдлэгийн институт мөн.
Улс орон нь оюун санааны (шашны) нэгдэл, эсвэл үндэстэн. Газар нутгаа хамтран эзэмших, дундын буюу нийтийн өмчийг бүтээх ба нэг стандарт ба дүрмэнд сайн дураар захирагддаг. Хэдийгээр тэд нэг тогооноос хооллох боловч хувийн орон зай хэрэгтэй. Хувийн орон зайг хашаа хайс, байшин барилга, өрөө тасалгаа бий болгодог. Энэ нь бусдаас хамааралгүй хөгжих боломжийг олгодог. Гэхдээ таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдах бөгөөд гэр бүлийн гишүүд нь хамтын эрх ашгийг хувийн эрх ашгийн дээгүүр тавих болдог. Хамтын эрх ашиг гэж хувийн эрх ашгуудын нийлбэр юм.
Гэр бүлийг аав, ээж, хүүхдүүд гэхээр ойлгомжгүй болчихоод байдаг. Харин гэр бүл эхнэр, нөхөр хоёроос эхэлдэг гэвэл ойлгоход илүү хялбар болно. Хүүхдүүд бол гэр бүлд нэмэгдэж байгаа хүн. Эмэгтэй, эрэгтэй хүмүүс бие биедээ таалагдсан бол болох нь тэр. Дараа нь хүүхэдтэй болдог. Тэгээд хүүхдээ бас хайрлана. Энэ бол бидний генид байдаг зүйл. Ээж, аавтайгаа өсөх нь хүүхдийн хүмүүжилд ч хэрэгтэй. Хүүхдүүд өсөж том болоод ээж, аавыгаа бас асран хамгаална, зовлон жаргалаа хуваалцана. Хүний хамгийн дотны хүмүүс бол ээж, аав, хүүхэд гурав, дараа нь ах дүү, хамаатан саднууд. Хорвоог ганцаараа эсвэл цөөхөн хүний хүрээнд өнгөрөөх гунигтай байдаг байлгүй дээ. Хэдийгээр их мөнгөтэй болсон ч амьдрал хэцүү, зовлон ихтэй. Мөнгө тойрсон найзуудын хандлага хуурамч байдаг тул бидэнд чин сэтгэлийн харилцаа дутагдах болно.
Эрт дээр үед эрчүүд урц, овоохой барин эмэгтэйчүүдээ оруулаад үүдэнд нь харуул зогсоогоод өөрсдөө анд явчихдаг байв. Тэд ихэнх цагаа ой, хээрт өнгөрөөх ба эргэж ирэх шалтгаан нь эмэгтэйчүүд л байсан аж. Эмэгтэйчүүд хүүхдээ харах эсвэл нөхөртөө тэврүүлэхээс өөр ажил хийдэггүй байжээ. Бүр хоол ч хийдэггүй байсан байна. Хоолыг эрчүүд олоод ирдэг, эсвэл махыг бүтнээр нь шахуу гал дээр хагас дутуу болгоод идэцгээнэ. Хүүхэд эмэгтэйчүүдийг овгийн ахлагч эмгэн толгойлно. Тэр эмгэн хэнийг хэнтэй нөхцүүлэхээ шийддэг байжээ. Гэхдээ л ерөнхийдөө замбараагүй байсан. Гэр бүл гэх ойлголт огт байгаагүй юм. Дараа нь эмх цэгцэндээ орж эхлэх үед л сүй тавин хурим найр хийж олонд зарлан тунхагладаг болсон. Мэдээж албан ёсоор гэрлэхгүй.
Дундад зууны үед буюу амьдрал илүү боловсронгуй болсон цаг үед эцгийн эрх ёс тогтож том хүү нь голомтоо сахихаар болдог. Охид нөхөрт дураараа гарахгүй ба эхийн санал, эцгийн зөвшөөрлөөр шийдэгдэнэ. Гэрлэсэн бол бандан тас, хэрүүл маргаанд нь хэн ч оролцохгүй тул тэгэсхийгээд намжина. Бусад хөвгүүд нь мөн эцгээ бараадан ойролцоо бууна. Олон хүүхэдтэй хүн бол том гэр бүлийг удирдах болдог гэсэн үг. Ингэснээр цус ойртолтоос сэргийлж үр удмаа сайжруулах боломжтой байсан аж. Тэгэхээр гэр бүл гэж нэлээд өргөн ойлголт юм. Айл гэвэл нэг ойлголт, гэр бүл гэвэл нэлээд өөр ойлголт болж байна. Гэр бүлд өвөө, эмээ багтах ёстойгоос гадна халуун дулаан харилцаатай байх ёстой. Цагаан сарын шинийн нэгнээр цуглардаг гэр бүл. Уламжлалт ойлголтоор гэр бүл гэж зөвхөн эхнэр нөхөр, хүүхэд гурав биш аж.
Орчин үеийн хөгжиж буй болон өндөр хөгжилтэй улс орнуудын гэр бүл үйлдвэржилт, капитализмыг дагаад их өөрчлөгдсөн. Мэдээж өнөөдөр гэр бүл гэж эхнэр нөхөр, хүүхэд гурав. Өндөр настны асрамжийн газрууд, хүүхдийн цэцэрлэгүүд байгуулагдаж эмэгтэйчүүд ажил эрхлэх боломжтой болсноор уламжлалт гэр бүлийн харилцааг орвонгоор нь эргүүлсэн. Гэхдээ амьдрал өмнөхөөсөө муудсан зүйл байхгүй. Харин одоо бид зүгээр энэ шинэ нөхцөл байдалд дасан зохицохоор хичээж буй.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт