"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-12-01T18:07:48+08:00

    Видео тоглоом цагийн гарз бол хөзөр, даалуу тоглох бас цагийн гарз. Тэгвэл бид яагаад цагаа дэмий үрдэг вэ? Яагаад гэвэл тоглох нь зугаатай байдаг учраас. Тоглоом бол зугаа цэнгэлийн хэрэгсэл. Амьдралд зугаа цэнгэл зохимжтой хэмжээнд байх ёстой. Үгүй бол амьдрал дангаараа тэсэхийн аргагүй уйтгартай зүйл. Урлаг мөн адил амьдралыг чимэж илүү сонирхолтой болгодог. Хүмүүсийн зохион бүтээсэн эдгээр зугаа цэнгэлийн хэрэгслүүд байгаагүй бол бид ердөө 4-хан зүйл хийх байлаа. Энэ бол идэж уух, шээж баах, хурьцал үйлдэх, унтах. Энэ дөрөв бол амьдралын үндсэн таашаалууд. Эрт цагт ийм л байв.

    Хэл яриа үүссэнээс хойш бид хэлийг бүтээлч үйл ажиллагаанд ашиглахаа гадна "буу халж" цагаа гарзаддаг болсон. Тийм учраас "буу халах" бас цагийн гарз байх нь. Тэгэхээр бидний хийдэг үйлдлүүдийн 80% цагийн гарз болж байна. Цагийн гарз биш үйлдлээс зөвхөн "ажил хийх" л үлдлээ. Ажил хийнэ гэдэг үндсэндээ эртний хүмүүсээр бол хоол ундны эрэлд гарах шүү дээ. Ан хийлээ, тэрийгээ идлээ, бие заслаа, секс хийлээ, унтлаа?!

    Орчин цагт ажил хийж олсон/авсан цалингаа их зүйлд зарцуулдаг болсон ба орлогынхоо талаас ихгүй хувийг зайлшгүй амьдрах зардалд (хүнс, урсгал зардал (цахилгаан, интернэт гэх мэт), хувцас, тээвэр) үлдсэн хувийг сэтгэлийн таашаал авах зүйлд зориулдаг аж. Энгийн болон тансаг хэрэглээ гэсэн ойлголт бас бий. Тансаг хэрэглээ мөн сэтгэлийн таашаал авах хэрэгсэл юм. Тухайлбал гэртээ хоол хийж идэхийн оронд ресторанд үйлчлүүлэх эсвэл хоол захиалж авчруулж болно. Энэ бол нэг төрлийн цагийн гарз. Яагаад гэвэл амьдралынхаа үнэтэй цаг хугацаагаа зориулан олсон мөнгөө богино хугацаанд үрж буй (өндөр цалинтай хүнд хамаагүй сэдэв байх). Унтаж байхдаа мөнгө олдог хүмүүс өөрийгөө эрхлүүлэхээс яахав.

    Тэгвэл цагийн гарз гэж юу вэ? Дээр хэлсэнчлэн мөнгө олох зүйл биш л бол тэр цагийн гарз болж таарч байна. Гэхдээ бид хүн л юм хойно үргэлж ажил хийгээд байж чадахгүй биз дээ? Ажлаасаа таашаал авдаг бол тэр хүнтэй энэ талаар юу ярихав. Гэтэл ажилдаа тийм ч дуртай биш бол яах вэ? Тэгвэл чөлөөт цагаараа дуртай зүйлээ хийх л хэрэгтэй. Эхнэр нь нөхрөө компьютер тоглолоо гэж үглэх шаардлагагүй. Ажлаасаа ядарч, залхаж ирээд стрессээ гаргаж л байгаа биз дээ. Таалагдахгүй бол өөрөө савангийн дуурь үзэхээ, утсаараа онлайн дэлгүүр хэсэхээ, найзуудтайгаа "хоолонд орохоо" больчих. Гэр бүлийн асуудал руу орох нь больё.

    Хамгийн гол нь мэдээж хэмжээг нь тааруулах. Амьдралаас тасраад өдөр шөнөгүй тоглох бол утгагүй болно. Амьдрал эмх цэгцийг шаарддаг. Өөрийгөө хүн шаардлагатай үед хориглож чаддаг байх ёстой. Унтах цаг, сэрэх цаг гэж бий. Тэгвэл одоо амьдрал гэж юу вэ? Минийхээр бол залгамж гэх юмуу даа. Ахмадуудаас өвлөн авч өөртөө тээж хөгжүүлж яваад дараа нь үр хүүхдүүддээ (тэд заавал өөрийн төрсөн хүүхдүүд байх албагүй байх) өгөх ямар нэгэн гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй "үнэт зүйл".  Ахмадууд гэж байгаагүй бол бид бүх зүйлийг нойлоос эхлэх байлаа (бүр чулуу хавирч гал асаахаас эхлэнэ). Тэд маань ирээдүйгээ бэлдсэн учраас бид одоо уншиж бичиж чадаж байна гэсэн үг. Хүн угаас нийгмийн (улс орныхоо) эд эс, цаг хугацааных нь хэлтэрхий. Тиймээс бидэнд нийгмдээ тулгамдсан асуудлуудыг шийдэх үйл хэрэгт оролцох үүрэг ногдчихоод байгаа юм. Хэрэв та их мөнгө олсон бол заримыг нь хандивлаж болно. Татвар төлж багш, эмч, цагдаа, гал унтраагчдыг цалинжуулж явна. Өөрөөр хэлбэл бид нийгэмдээ их бага хэмжээгээр хэрэгтэй хүн байх юм. Харин нийгэм гэж юу вэ? гэсэн асуултад би хариулсан, хүсвэл ийшээ орж үзээрэй.

    • 0
    2023-06-04T19:45:40+08:00

    Видео тоглоом бол симуляци. Бодит бус ертөнц. Даалгавар гүйцэтгэн амжилт олох ч үр шимийг нь бодит амьдрал дээр хүртдэггүй. Эргээд харахад цагаа дэмий үрчихсэн байдаг. Тоглоом дотор би баатар болж болно, гэвч бодит амьдрал дээр би хэн ч биш. Үүнийг гар хангалга, архидалт хоёртой зүйрлэж болно. Хийсвэрээр таашаал авах арга юм даа. Сайн зүйл тохиолдоогүй байхад тохиолдсон мэт мэдрэмж авч байгаа хэрэг. Энэ утгаараа видео тоглоом утгагүй зүйл юм. Харин бодит амьдрал дээр тулгамдаж буй асуудлыг тойрон ярилцах бол буруу биш л дээ. Амьдрал бодит, би бодит. Бодит амьдрал өөрийгөө надад мэдрүүлэх нь ойлгомжтой. Тэгэхээр бодитойгоор амьдарсан нь дээр байх.

    Гэрийнхээ нэг хананд байгалийн том зураг хадсанаар би байгаль дунд байгаа мэт мэдрэмж авч болох ч үнэндээ би байгаль дунд байгаа биш юм. Энэ бол бас л нэг төрлийн өөрийгөө хууран мэхлэх арга.

    Миний нохой эсвэл муур намайг видео тоглоом тоглож байгаа хараад юу боддог бол? Миний эзэн хааяа олон цагаар юу ч хийхгүй хөдөлгөөнгүй суудаг гэж боддог байх.

    Цаг хугацааг буцаах аргагүй. Цаг хугацаа яагаад үнэтэй вэ? Хэрэв шагнал нь бодит бол түүнд цаг хугацаагаа зориулж болно. Тийм биш бол тэр цагийн гарз.

    Видео тоглоом таныг архинд орохоос, амиа хорлохоос сэргийлсэн бол тэр ач тусаа өгчээ. Ажлын ядаргаа тайлах, ажиллах цэнэг өгдөг бол таны цагийг үрээгүй байна. Багаар ажиллаж сурах, түүхийн мэдлэгтэй болгосон бол сайн хэрэг. Бусад тохиолдолд дээр хэлсэнчлэн нэг төрлийн хар тамхи гэсэн үг.

Хариулт үлдээх