"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-11-24T17:09:18+08:00

    Эрийг нь хэржин, эмийг нь хэрэгчин гэдэг аж. Эр нь эвэртэй байдаг бол эм нь эвэргүй. Бөхөнг бараг Монголын бөхөн ба бусад бөхөн гэж хоёр ангилж байна.  Ихэнх нь Монголын баруун урд, Казахстаны төв хэсгээр амьдардаг. Сүргээр нүүдэллэдэг амьтан тул Орос, Узбекистан, Киргиз, Туркменистаны нутаг руу ч нэвтэрдэг бололтой. Өвөл үсэрхэг цайвар зүстэй болдог. Тэдний гол дайсан нь талын саарал чоно эсвэл хүн. Монголын бөхөн маш ховор болсон. Шалтгаан нь хулгайн ан гэхээсээ илүү чоно ихэссэнтэй холбоотой гэж бодож байна. Чоныг агнах ёстой юу үгүй юу гэдэг сэдэв сөхөгдөх нь мэдээж.

Хариулт үлдээх