Бэлэн гоймон гэж юу вэ? Хор уршиг?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Цагаан будааны эсвэл улаан буудайны гурилыг гоймонгийн хэлбэрт оруулаад чанаж болгоод дараа нь дал модны тосонд шарж гаргаад хатаадаг. Дал модны тос нь байгалийн (ургамлын) ханасан тос. Тэгэхээр бэлэн гоймон өөрөө тос агуулж байдаг гэсэн үг, боорцог шиг.
Хор уршгийн тухайд бол сүртэй биш. Асуудлын гол нь илчлэг ихтэй боловч шим тэжээл муутай юм. Та цадсан ч таны бие организм шаардлагтай эрдэс бодис авч чаддаггүй тул маш хурдтай шингээдэг (удаан шингэдэг гээд хүмүүс худлаа яриад байдаг). Ингээд идсэний дараа түр хугацаанд даралт нэмэгдэнэ. Зүрх дэлсэн толгой өвдөж, ам гашуу оргино. Хүмүүс зарим нэг амтлагчийн орцоос нь харшилтайгаа мэдэхгүй идээд байдаг (арьсан дээр юм туурах, загатнах гэх мэт). Гэхдээ яахав хоргүй юм гэж энэ хорвоод байхгүй. Хэтрүүлж хэрэглэвэл бүр их хортой нь мэдээж.