"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-11-30T21:56:55+08:00

    Өвчин. Зарим хүмүүс өвчин биш л гэдэг юм. Аутизм нь сэтгэл санааны цочролоос үүдэлтэй (согог) биш төрөлхийн эмгэг юм. Аутизм гэх нэр томъёог анх 1910 онд Швецарийн сэтгэл зүйч Эйген Блейлер хэрэглэж байжээ. Грекийн аутос буюу өөрийгөө гэсэн утгатай аж. Гэхдээ шизофрени өвчний нэг төрөл гэж онолшилдог байв. Учир нь аутизмтай хүүхдүүд ганцаараа байх дуртай, эргэн тойрноо сонирхдоггүй байжээ.

    Аутизм бол бүдүүлгээр хэлбэл төрөлхийн мэдрэлийн хам шинж. Аутизм гэх нэр шинжлэх ухааны бус хэллэг. Жинхэнэ нэр нь Аутизмын хүрээний эмгэг. Төрөлхийн гэж ДНХ-ын код өөрөө бичигдсэн байдаг болохоор тодорхой эмчилгээ олоогүй ч тусгай сургалтад хамруулж шинж тэмдгийг багасгах оролдлого хийдэг байна. Оношилгоо ч мөн адил лабораторийн түвшинд бус зан үйлийг нь судлах замаар илрүүлдэг байна.

    Энэ өвчин ихэвчлэн хөвгүүдийн дунд тохиолддог байна. Улс орнуудад 70-90 хүүхдийн дунд нэг аутизмтай хүүхэд бий гэсэн статистик гарч байжээ. 80-аад оноос өмнө аутизм гэх өвчнийг тусгайлан судалж байсангүй. Тийм өвчин байдгийг ч бараг мэддэггүй байж. Харин 90 оноос аутизмыг шизофрени гэж үзэхээ больсон байна. Өнөөдөр хүнд зэргийн аутизмтай, хөнгөн зэргийн аутизмтай гэж оношлох болсон байна. Хөнгөн зэргийн аутизмтай хүүхдүүд эрүүл хүүхдээс бараг ялгагдахгүй. Зарим тохиолдолд буруу оношилно, эрүүл мөртөө өөрийгөө аутизмтай гэж бодно.

    Аутизмтай хүүхдүүдийг оношлоход хэрэглэдэг шинж тэмдгүүд :

    1. Хэлд орохгүй удах (4 нас хүрээд бүтэн өгүүлбэр хэлж чадахгүй байх)
    2. Сэтгэлийн хөөрөлгүй (муурын зулзага, нохойны гөлөг хараад огт баярлахгүй)
    3. Сониуч зан байхгүй (өөрөө хуруугаараа юм заахгүй, эсвэл ээж аав нь юм руу заагаад байхад тэр зүг рүү яасан ч харахгүй)
    4. Нүд рүү эгцэлж харахгүй (бусадтай холбоо, харилцаа үүсгэх дургүй)
    5. Олон зүйлийг нэгтгэж харахгүй (эвлүүлдэг тоглоом тоглохгүй, хэсгээр нь салгаад түүгээр тоглох гэж оролдоно)
    6. Нэг зүйлийг олон давтаж хийнэ (эсвэл нэг үгийг олон дахин давтана (echolalia), хэзээ ч залхахгүй)

Хариулт үлдээх