Америк тивд анх ямар хүн хэзээ хаанаас хүрч очсон бэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Бүр анх 20,000 орчим жилийн өмнө Зүүн Хойд Азийнхан (чукча нар) Сибирийг Альяскаас тусгаарласан Берингийн хоолойг ямар нэг байдлаар гатлан Хойд Америк руу нэвтэрсэн гэдэг.
Европоос анх очсон нь МЭ 1000-аад онд Викингчүүд (дунд зууны үеийн Скандинавын далайчид) гэх ба Исландийн судлаач Лейф Эриксон нь Гренландаар дамжин Америк тивд (одоогийн Канадын зүүн хойд эргийн арал Ньюфаундлендад) очиж тэндээ Скандинавын суурин газар байгуулан түүнийгээ Винланд гэж нэрлэж байв.
Дараа нь мэдээж Испанийн далайчин Христофер Колумб Атлантын далайг гатлан очсон байдаг.