Telekinesis буюу бодлоор аливаа зүйлд нөлөөлөх үнэхээр боломжтой юу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Телекинез" гэе, адилхан кирилл үсэг ашигладаг учраас Орос хувилбарыг нь авав. Теле (зайнаас) кинез (хөдөлгөх) нь физикийн хуулийг зөрчих учраас бодол санаагаар аливаа объектийг хөдөлгөх боломжтой гэж хэлэх арга алга. Ялангуяа урвуу-квадратын хууль термодинамикийн хууль, масс болон хурдны импульсын хууль зөрчигдөж байна. Өөрөөр хэлбэл аливаа объектийг хөдөлгөхийн тулд энергийн эх үүсвэр хэрэгтэй. Өөр ямар ч арга байхгүй.
Энгийн үгээр тайлбарлавал энерги нь өөрөө дулаан юм. Харин дулааныг оргүй хоосноос бий болгох боломжгүй. Түүнийг хоол хүнс, мод нүүрс, нар салхинаас бий болгодог. Тэр нь аливаа зүйлд нөлөөлөх хүч болно. Гэхдээ ердөө хоёр замаар нөлөөлнө: физик үйлчлэлээр (атом атомтайгаа харьцах), нүдэнд харагдах болон үл харгадах гэрлийн долгион: цахилгаан соронзон цацрал/туяа (wifi - радио гэх мэт). Гэтэл хүний тархины мэдрэлийн эс дөнгөж 0.07 вольт гаргадаг бөгөөд тэр нь цахилгаан хэлбэрээр гадагшлахгүй.
Объектод хүрэхгүйгээр хөдөлгөх ганц арга бол биеийн дулааныг ашиглах байж болно. Гэвч тэр нь бас л хангалтгүй юм.