"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-11-10T04:27:20+08:00

    Special Weapons And Tactics (Тусгай Зэвсэг Ба Тактик) гэсэн нэртэй цагдаагийн тусгай алба анх 60-аад онд Амеркийн Лос-Анжелес хотын цагдаагийн газраас байгуулагдаж байжээ. FBI (Холбооны Мөрдөх Товчоо) мөн SWAT нэртэй тусгай тасагтай боловч тэр нь дотооддоо үйл ажиллагаа явуулдаг олон тусгай тасгуудын нэг аж.

    Монголын SWAT бол 1990 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа ЦЕГ-ын дэргэдэх Тусгай ажиллагааны газар гэж байгуулагдаж байсан. Дотроо нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар тасаг гээд ангилдаг байна. ЦЕГ-ын даргын шууд удирдлаган доор байдаг. ТЕГ бас тусгай тасагтай боловч SWAT нэрийг ашигладаггүй. Хэрэв SWAT гэсэн хаягтай машин эсвэл нүүрээ халхалсан хар өмсгөлтэй цэргүүд харагдвал ЦЕГ гэж ойлгох нь байна. Харин Тагнуулын ерөнхий газрынх бол зүгээр л ТЕГ гэсэн бичигтэй байдаг.

    Орос болохоор Батлан хамгаалах яамны ГРУ (Жанжин штабын ерөнхий газар), Дотоодын цэргийн ФСБ (Холбооны аюулгүй байдлын алба), МВД (Дотоод хэргийн яам (цагдаа л гэсэн үг)) гурвуул тусгай албатай. ФСБ-д "Альфа" гэж байдаг бол ГРУ-д зүгээр л Спецназ ГРУ гээд явчихдаг, МВД-д СОБР (Шуурхай хариу арга хэмжээ авах тусгай баг), ОМОН (Тусгай зориулалтын хөдөлгөөнт отряд), Гром (Аянга) гээд байна.

    Тэгэхээр Амеркийн хүчний байгууллагын нэр SWAT-ыг Монголын цагдаагийн байгууллага ашиглах нь буруу гэж би хувьдаа үзэж байна. Өөрийн "Тусгай ажиллагааны газар" гэсэн сайхан монгол нэр нь байсаар атал SWAT нэрийг хэрэглэж байгааг ойлгохгүй байна.

Хариулт үлдээх