"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2025-01-29T18:46:36+08:00

    Майерс-Бриггсийн Төрлийн Индикатор (Myers–Briggs Type Indicator) нь хүмүүсийн зан төлөвийг 16 төрөлд ангилан санал асуулгын аргаар тодорхойлох аргачилал. Америкийн зохиолч Изабель Бриггс болон түүний эх Катерин Майерс нар Карл Юнгийн 1921 онд хэвлэгдсэн "Сэтгэл зүйн төрлүүд" номоос санаа авч бүтээсэн гэдэг. Тэд хүмүүсийн зан төлөвийг ерөнхийд нь 4 хуваасан нь:

    • Гадагшаа (extraversion) эсвэл дотогшоо (introversion)
    • Мэдрэмжээрээ (sensing) эсвэл зөн совингоороо (intuition)
    • Шүүн тунгаасан (thinking) эсвэл сэтгэлээрээ (feeling)
    • Зарчимч (judging) эсвэл уян хатан (perceiving).

    Ингээд дээрх хандлагуудаас 4 үсгээс бүрдсэн зан төлөвийн код үүсгэсэн. Судалгааны зорилго нь:

    • Өөрийгөө таньж мэдэх
    • Хүн хоорондын зан төлөвийн ялгааг ойлгож хүндэтгэх
    • Байгууллагын ажлын бүтээмжийг дээшлүүлэх
    • Хувийн амьдралаа сайжруулах

Хариулт үлдээх