Lucifer болон Сатаны ялгаа яг юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Люцифер (Lucifer) хэмээх латин нэр нь эртний Грекийн домогт Сугар гарагтай холбогдоно. Монголчууд бид энэ гарагийг өглөө болон орой гэгээтэй үед харагддагаар нь үүрийн цолмон эсвэл үдшийн гялаан гэж нэрлэдэг. Эртний Грекийн домгоор бол Сугар гараг нь 12 Бурханы нэг аж (гэрлийн Бурхан - гартаа бамбар барьсан эрийн дүрээр (Аврорагийн хүү гэгдэнэ)). Гэхдээ үүрийн цолмонг Люцифер гээд үдшийн гялаанг Веспер гэдэг байж.
Харин Христийн шашинд ялангуяа Иудаизмын ариун судар "Танах"-д Люциферийг Бурхантай тэрсэлдэн диваажингаас хөөгдсөн сахиусан тэнгэрийн дүрээр өгүүлдэг. Хөөгдсөн шалтгаан нь Адам буюу хүнийг хайрлаж хүндэтгэн, хүлээн зөвшөөрөхийг Бурхан түүнээс шаардсантай холбоотой гэдэг. Диваажинд Люцифер бослого гарган тулалдаанд ялагдаж тэнгэрээс хөөгджээ. Тэрээр газарт буугаад Адамыг хорлох Сатан болж хувирсан гэдэг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтнийг бузар булай нүгэл үйлдэхийг ятгадаг, тэгснээр тамыг бий болгож тэнд ноёрхлоо тогтоосон аж. Тэгэхээр энд Люцифер, Сатан хоёр нэг гаралтай болж байна.