"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2023-03-31T17:35:47+08:00

    EQ бол сэтгэл хөдлөлийг хянах чадвар. Харин IQ нь мэдээллийг боловсруулах чадвар.

    Дээрх хоёр чадвар нэг нь нөгөөгүйгээр оршихгүй. Яагаад гэвэл EQ бага бол IQ-гаа хэмлэнэ, IQ бага бол EQ мөн л хангалтгүй байна.

    Аливааг зөвхөн мэдэх хангалтгүй, түүнийг төлөвшүүлэх шаардлагатай гэдэг утгаар "ухаан" гэхгүйгээр "чадвар" гэж нэрлэе.

    Өөрийн сэтгэл хөдлөлийг хянах чадварыг эзэмшсэнээр бусдын сэтгэл хөдлөлийг удирдах боломжтой болдог. Гэхдээ өөрийгөө ойлгохгүйгээр бусдыг  ойлгох боломжгүй учраас өөрийгөө ойлгохоос тухайн хүний нийгмийн амьдрал эхэлнэ. Өөртэйгээ танилцана гэсэн үг.

    Үүнийг төлөвшүүлэхийн тулд өөрийн хянахад төвөгтэй дутагдлуудыг жагсаан тус бүртэй нь ажиллана. Энэ нь хялбар биш тул нөхцлийг нь бүрдүүлнэ. Эрүүл биед саруул ухаан оршино гэсэн аксиомыг баримтална.

    Аливаа үйл явдалд бэлэн байхын тулд хүн эхний ээлжид ариун цэвэр сахисан, нойр бүтэн, өглөөний цайгаа уусан, гэр орон цэгцтэй, сэтгэл санаа тайван байх ёстой. Өөрийгөө юун түрүүнд хүндлэх, хайрлах хэрэгтэй болно. Ингэсэн тохиолдолд сэтгэл хөдлөлийг хянахад асуудал тулгарахгүй.

    "Соёл иргэншил нь цохилцохын оронд ярилцдаг болсноос эхэлсэн" гэдэг. Тэгвэл мөн "хэл амаар доромжлохоо больж эелдэгээр үзэл бодлоо илэрхийлдэг" болох ёстой. Энэ тийм ч бид хангалттай иргэншээгүй. Гэхдээ амжилт бол сэтгэл хөдлөлийг хянаж чадсаны шагнал. Хэдий чинээ дур зоргоор авирлана төдий чинээ уруудан доройтож хэн нэгний зарц болсон байна, хүчирхэг нэгэнд хувь заяагаа даатгана.

    Хүчирхэг хүн гэж өөрийгөө захирч чаддаг хүнийг хэлнэ. Тийм хүмүүс өөрийгөө ялаад дараа нь бусдыг ялдаг. Тиймээс EQ (emotional quotient) бол зүгээр нэг шалгуур бус шинжлэх ухаан.

Хариулт үлдээх