Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
CPU ("төв боловсруулах нэгж" гэж орчуулагдах байх) гэж компьютер болон ухаалаг гар утас болон бусад электрон төхөөрөмжүүдийн "тархи" гэж болно. Тэнд бүх тооцоолон бодох ажиллагаа явагддаг. Бид keyboard буюу гар, mouse буюу хулганаар команд өгнө CPU биелүүлнэ. Хэдий чинээ хүчин чадал нь их байна төдий чинээ олон функцийг (ажиллагааг) зэрэг бөгөөд хурдтай гүйцэтгэнэ. Компьютерийн CPU салгах, солих боломжтой байдаг бол гар утас, видео тоглоомын консолууд CPU эх хавтан дээрээ бэхлэгдсэн байдаг.
Гэхдээ CPU дангаараа хурд хүчтэй байгаад тухайн төхөөрөмж асуудалгүй ажиллана гэсэн үг биш. Түүнд санах ойн багтаамж (RAM), дэлгэцийн карт (Graphics card), мэдээллийг дамжуулах эх хавтан ба тэдгээрийн хурд хэрэгтэй. Гэхдээ CPU нь тэдгээрийг бүгдийг нь өөртөө багтаах боломжтой ч тодорхой шалтгааны улмаас тэгэхгүй байгаа. Хэрэв тэгвэл CPU биш зүгээр компьютер болно.
CPU цаг хугацаа өнгөрөх (технологи хөгжих) тусам хурдан, цахилгаан бага зарцуулдаг (халалт бага) болж байгаа. CPU хөгжлийнхөө хаана явааг хэлж мэдэхгүй ч хуучин технологио сайжруулах замаар урагшилж байгааг бол мэдэж байна. Харин шинэ технологи хэзээ гарах нь их сонин. Учир нь хамгийн удаан CPU хүртэл хүний тархинаас тоймгүй илүү хурдтай ажилладаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн CPU-ын хурд ч зарим хэрэглэгчдэд (программын зарим үйлдэл хийхэд (ялангуяа серверүүдэд, хайлтын системд ч юмуу)) хангалтгүй санагдаж буй. Тиймээс квант компьютер гэх тэс хөндлөн технологи дээр компьютерийн магнатууд төвлөрөн ажиллаж буй. Гэхдээ судалгааны түвшинд л явж байгаа гэх. Энэ нь супер компьютерээс хэдэн сая дахин хурдан гэж ярьцгааж байна. Гэхдээ тийм комьютерийг худалдаанд гаргах нь хакеруудыг хүчирхэгжүүлэх учраас эхлээд аюулгүй байдлаа найдвартай болгох эсвэл хязгаарлагдмал хүрээнд ашиглах шаардлагатай болж байна.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Дараагийн асуулт