"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-02-11T22:55:25+08:00

    Өөрийгөө олох гэдэг нь өөрийгөө таних тухай. Өөрөөр хэлбэл өөрийнхөө давуу болон сул талыг нээх. Цааш нь дэлгэрүүлбэл өөрийнхөө авъяасыг олох, өөрийнхөө дутагдлыг олох. Өөрийгөө олсон цагт өөрийнхөө чадварыг хөгжүүлж, дутагдлаа засах боломж нээгдэх юм. Тэгснээр сайхан амьдрах үүд хаалга нээгдэнэ. Ийм учраас өөрийгөө олох гэдэг ямар чухал болохыг эндээс ойлгож болно.

    Хүн болгон дутагдалтай. Бас хэдийгээр элдэв муу зуршил, дутагдалтай байлаа ч өөр ямар нэгэн зүйлд маш авъяастай, тэр талаараа бусдаас илүү байж болно. Хүн болж төрсөн л бол хамгийн үл бүтэх, засрашгүй этгээд ч (хөгжлийн бэрхшээлтэй биш бол) нууцлаг авъяастай байж таарна. Би ингэж л боддог.

    Нийгмийн аль нэг салбарт гавъяа байгуулж амжилтын оргилд хүрсэн хүн ч заавал дутагдалтай. Зарим тохиолдолд зарим нэг дутагдал нь өөрийг нь амжилтад хүргэх боломжтой.

    Дутагдал гэж юу вэ? Дутагдал гэдэг бол тухайн орчинд, тухайн цаг мөчид тохирохгүй зан чанар, түүнээс үүдэн гарах зан үйл. Үүнийг дэлхийн 2-р дайны үеийн Зөвлөлтийн торгуулийн салаагаар зүйрлэж болно. Тэд тайван цагт адгийн шаар боловч дайны цагт баатрууд. Ямар ч тохиолдолд дутагдлыг би ингэж ойлгодог. Харин бидний одоо ярьж байгаа дутагдал гэж эрх зүйт нийгэмд өөртөө төвөг учруулах эх үндэс нь болж буй бүх зан авирыг нэрлэнэ.

    Хүний сайн муу зан авир (ааш) хувь заяаг нь чиглүүлэгч болдог. Би зөвхөн аливаад тууштай биш, залхуу, сул дорой байдлын тухай яриагүй. Харин зүгээр ааш, зан авир (сэтгэлийн хөдөлгөөн) хувь заяад яаж нөлөөлдөг тухай ярьж байна. Ааш, зан авир өөрөө дангаараа хувь заяаг өөрчлөх хангалттай нөлөөлөх хүчин зүйл болж чадна.

    Биеэ барьж сурах чадвар эзэмших хэрэгтэй. Биеэ зөв авч явахад (нөхцөл байдлаас үл хамааран) хүүхэд нас, хүмүүжил, өссөн орчин гээд олон хүчин зүйл нөлөөлдөг боловч өөрийнхөө сул талыг илрүүлж, түүнийгээ хүлээн зөвшөөрч, түүнтэйгээ тэмцэхгүйгээр зүгээр л адгуус шиг дураараа авирлаад шийдэгдэхгүй.

    Хүний үе болгон өөр ааш, зан авир, онцлогтой байдаг. 40, 50, 60, 70, 80, 90-ээд оныхон, тэгээд 2000 оноос хойш төрөгсөд гэх мэтчилэн бид ангилдаг. 60-аад оныхон архичин, 70-аад оныхон ааштай, 80-аад оныхон дураараа, 90-ээд оныхон шуналтай гэдэг ч юмуу (зүгээр жишээ, яг тийм гэсэн үг биш). Тийм бол дутагдлуудаа засахын төлөө байх хэрэгтэй. Мэдээж 60, 70, 80, 90-ээд оныхонд бас тус бүр онцлог бүхий чадварууд байгаа. 40-өөд оныхон ажилсаг, 60-аад оныхон тусч, 70-аад оныхон шударга, 80-аад оныхон соёлтой, 90-ээд оныхон алсын хараатай, 2000 оныхон сайхан сэтгэлтэй гэж би боддог.

    • 0
    2023-05-09T07:15:16+08:00

    Дүр эсгэхгүй байх

Хариулт үлдээх