"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-05-08T20:09:37+08:00

    2-3 аяга халуун бүлээн ус (C витаминтай) угаад 15 минут дасгал хөдөлгөөн хий, үсэр эсвэл гүй. Дараа нь самар, ногоо, жимс, бор талх (хөх тарианы), арвайн гурил зуурч ид. Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Гэдсээ нар зөв эргүүлж илнэ. Тэгээд хэсэг тайван суух. Гол нь бухимдаж болохгүй, сайхан ирээдүй төсөөл (амьд явбал алтан аяганаас ус ууна). Баас хүрэнгүүт (тархинд ирсэн баах дохиог алдаж болохгүй) тэр даруй явган сууж (шаазан жорлонтой бол дээр нь гишгэж гарч суугаад) шууд баа! Анхаарлаа гэдэс рүүгээ төвлөрүүдээд гүнзгий амьсгалаад үргэлжлүүл. Болохгүй бол хуруугаа оруулаад хөдөлгө, боломжтой бол хатсан өтгөнөө жижиглэ (сэжиглэх хэрэггүй). Тэгээд болохгүй бол тосон бургуй хэрэглэ (тосоо хийгээд аль болох удаан тэснэ).

    Ер нь бол баас хатах бол стресс, чанаргүй хооллолт, хөдөлгөөний дутагдал, шингэн бага  хэрэглэдгээс үүдэлтэй. Бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сэтгэл санаатай ихээхэн холбоотой. Хэрэв та сэтгэл гутралд автдаг бол бүдүүн гэдэс бас эрч хүчгүй болно. Байнга баасаа хатаагаад байвал царай зүс алдагдана, нүүр харлана, арьс хуурайшна, хөгширнө (өтгөндөө хордож буй юм). Тийм учраас өглөө, үдээс хойш заавал дор хаяж 1 аяга ус ууж байх шаардлагатай.

Хариулт үлдээх