"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-07-31T16:24:52+08:00

    Лүйжингээр дагнасан (улааны) зоч лам нарын засал хийхдээ хэрэглэж ирсэн үг. Тэгэхээр нэлээд эрт үүссэн үг болж таарч байна. Монголчууд нас барсан хүний цогцосыг ил хөдөөлүүлээд тэр газраар ахиж явдаггүй байж. Харин санаандгүй түүгээр өнгөрч яваад олж харвал хүн сэтгэлдээ "үхээрийн бузар" хэмээн сэжиглэн лам хуврагаар ном уншуулдаг байв (лам нар үгээр тоглохдоо гарамгай хойно). Жод (эсвэл Зод) буюу "таслах" хэмээх нэгэн төрлийн ном уншиж өгдөг байсан бололтой. Тэр нь элдэв муухай зүйл олж харсан хүмүүсийн мэлмийг ариутгах зорилготой тарни гэнэ. Орчуулгыг нь үзвэл ерөөлүүд байх ба хонх, дамар, ганлин хосолсон хөгжим дуугаргана.

    Тэгэхээр "үхээрийн бузар" гэсэн холбоо үг Монгол хэлэнд үнэндээ байх учиргүй. Харин "үхээр" гэж ердөө л булш юм.

    Шилдэг хариулт

Хариулт үлдээх