Ёс суртахуунгүй шинжлэх ухаан байж болох уу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Дан шинжлэх ухаан хүн төрөлхтний эсвэл тодорхой нэг улсын хөгжил нь болж чадахгүй. Ёс суртахуун заавал дагалдах ёстой. Шинжлэх ухааныг хүний амьдралыг сайжруулахад л ашиглах ёстой.
Ёс суртахуун нь байгалийн хуультай зөрчилдөнө. Яагаад гэвэл байгальд хүчтэй нь дийлдэг бол хүний нийгэмд шударга ёс дийлж байх ёстой. Байгальд хүчтэй нь хүчгүйгээ барьдаг бол хүний нийгэмд тэгш эрх үйлчилнэ (ямар ч байлаа гэсэн ардчилсан улсад). Хүний нийгэм бол органик биш зохиомол зүйл буюу синтетик ертөнц юм. Хиймэл гэсэн үг. Харин амьдрал өөрөө байгаа байдлаараа шударга биш гэдгийг бид ойлгох ёстой. Бид хүмүүс амьдралын буюу байгалийн энэ хоосон орон зайг нөхөх хэрэгтэй болдог юм. Гэвч эрх зүйт нийгмийг байгуулаад ч, шүүхийн шударга системийг бүрдүүлээд ч, амар амгалан амьдралын хэв маягийг бий болгох гэж оролдоод ч бүрэн гүйцэд нөхөж чаддаггүй. Хүн төрөлхтөн ухаан орсон цагаасаа л энэ ялгааг арилгах гэж чармайж ирсэн билээ.
За яахав бид амьдралын шударга бус байдлыг хуульчлах замаар өөрчилж чадсан байх (ядаж л хүний нийгэмд). Гэвч амьдрал нь хүмүүсийн ухамсарт ой ухаанд утгагүй санагдсан хэвээр. Хүн хэтэрхий ухаантай учраас олж хараад байгаа юм. Одоохондоо шашин л ерөнцийн эзэн ч юмуу бурхан байдгийг барин тавин баталж чадахгүй ч энэ нөхцөл байдлын гажгийг засах үүрэг хүлээсэн байдаг. Хүмүүс үнэнд бус итгэхийг хүссэн зүйлдээ итгэж байгаа нь тэр гажиг нөхцөл ба түүнээс авч буй сэтгэл зүйн шаналал нь ямархуу хүчтэй байгааг илтгэнэ.
Ёс суртахуун бол ухамсар суурьтай. Хууль нь ёс суртахууныг зарчмаа болгодог. Ёс суртахуун үхвэл хүн төрөлхтөн сөнөнө.