"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-10-14T14:05:58+08:00

    Харвинг таргалалтаас салгаж ойлгож болохгүй. Дан харвингаа алга болгох боломжгүй. Харвингийн удамтай бол тураад харвин нь биеийн бусад хэсгүүдээс хамгийн сүүлд багасдаг. Бараг ямар ч арга хэрэглээд алга болдоггүй гэсэн үг. Тэгээд эмэгтэй бол жирэмслэхээс хамгаалах дааврын хавсарсан эм уудаг бол тэр нь биеийн галбирыг өөрчилж улам эмэгтэйлэг шинжтэй болгохдоо таргалуулж орхидог. Дээр нь зан ааш өөрчлөгдөж хэтэрхий мэдрэмтгий, зөрүүд, уйланхай, атаархуу, цочимтгой, гомдомтгой, стресс ихтэй, идэмхий болгоно. Пицца, KFC, орос зайрмаг идээд л байна. Бараг харах тоолонд ямар нэг юм идэж байдаг. Тайвшрахын тулд иддэг гэсэн үг. Ингээд харвинг нь дийлдэшгүй болгодог.

    Уудаг дааврын эм солих хэрэгтэй. Хямдхан биш арай чанартайгаас хэрэглэх. Тэгээд сэтгэл санааны хувьд нугарашгүй хүчирхэг болох хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий эрчимтэй турах гэж оролдвол биеийн булчингууд түрүүлж агшаад дан өөх үлдээд нялцгай биет болж хувирах учраас хоолны дэглэмээ хэтрүүлэхгүйгээр хажуугаар нь булчингийн дасгал хийх хэрэгтэй. Үсэрч харайх биш булчингийн дасгал. Гэхдээ жижиг булчингуудаас илүү том булчингуудаа ажиллуулах шаардлагатай. Том булчин гэдэг нь бэлхүүсний ар өвөр, хоёр хажуу тал, тэгээд гуя, бөгс.

Хариулт үлдээх