Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Гүзээ бол ялгадас биш харин цул өөх (зарим хүмүүс ялгадас гэж бодоод байх шиг санаад хэллээ). Биеийн бусад хэсэг тарган биш хэр нь гэдсэндээ их өөхтэй (туранхай мөртөө том гэдэстэй) бол дотоод эрхтнүүд нь бас өөхөлсөн байх магадлалтай. Энэ нь чихрийн шижин, зүрхний өвчин болон бусад өвчин үүсгэх эрсдэлтэй. Харин жигд тарган бол асуудлыг шийдэхэд илүү амархан. Хэрэв зөвхөн гэдсээр өөхөлдөг бол хэцүү. Гэхдээ огт боломжгүй зүйл биш. Тэгэхээр доорх зөвлөгөөнүүд нь мэргэжлийн судалгааны дүн учраас дагаад үзэх хэрэгтэй байх.
Ислэг ихтэй хүнс хэрэглэх (уусамтгай). Устай нийлэн бүдүүн гэдсэнд ороод гель болон хувирдаг болохоор цатгалан мэдрэмж төрүүлнэ. Алим, лийр, лууван, буурцаг, авокадо, маалингын үр, пүнтүүз, жүрж, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, чавга идэж байх. Хоол идэх дуршил багасгана. Үр дүнд нь бага иднэ гэсэн үг.
Архи, дарс, пиво тохируулж уух. Судалгаагаар согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг хүмүүс гэдсээрээ тарган байдаг аж.
Уургаар баялаг хүнс идэх. Мах, загас, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, буурцаг, шош. Уураг нь булчингийн масс нэмэгдүүлнэ. Уураг их хэрэглэдэг хүмүүсийн гэдэс хавийн өөхлөлт харьцангуй бага байдаг гэнэ.
Сэтгэл гутрал, бухимдлаа багасгах. Стресс нь бөөрний дээд булчирхайг кортизол гэх гормон их хэмжээгээр ялгаруулахад нөлөөлснөөр гэдсийг өөхлүүлнэ. Кортизол нь хүний биед хэрэгтэй бодис мөн (цусан дах сахрын хэмжээ, бодисын солилцоог хянах гэх мэт) боловч ихэдвэл хоолны дуршил ихэсгэж таргалалт үүсгэнэ. Ялангуяа бэлхүүсээрээ нэгэнт таргалсан эмэгтэйчүүдийн бие организм бага зэргийн стрессээс болж кортизол нь илүү хурдтай ялгардаг бөгөөд тэгснээр илүү хурдан таргалж турахад хэцүү болно. Тиймээс стрессийг багасгахын тулд идэвхтэй хөдөлж йогоор хичээллэх нь хэрэгтэй гэж зөвлөдөг байна.
Чихэрлэг зүйл бага идэх. Сахар ихтэй бүтээгдэхүүнүүд. Сахар бол фруктоз гэх байгалийн гаралтай чихэр бөгөөд их хэрэглэх нь архаг өвчнүүдийн суурь болно. Мэдээж бас таргалалтын шалтгаан болдог.
Нойр сайн авч байх. Судалгаагаар 5 болон түүнээс бага цаг унтдаг хүмүүс 7 болон түүнээс их цаг унтдаг хүмүүсээс илүү тарган байсан байна. Мөн унтахдаа ядарч сэрэх, ялангуяа шөнө хамар битүүрэх, чанга хурхирч амьсгал түгжрэх зэрэг зовиураас болж их унтсан ч амарч чаддаггүй аж.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт