"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-11-02T13:44:07+08:00

    Нэгдүгээрт зорилгоо тодорхойлох, хоёрдугаарт мэдлэг чадвараа дээшлүүлэх, гуравдугаарт хөдөлмөрч байх хэрэгтэй. Энэ гурвын аль нэггүйгээр бүтээлч байх боломжгүй. Бүтээлч байх гэдэг нь "Үр бүтээлтэй байх гэж юу гэсэн үг вэ?" гэсэн асуултад миний хариулснаар  зөвхөн ямар нэгэн эд зүйл хийж бүтээх тухай ойлголт биш юм. Гэхдээ хоёр өөр зүйлийг нэгэн зэрэг хийдэг хүмүүс олон байдаг. Миний бодлоор ингэх нь бүтээлч байдлыг алдагдуулдаг. Хүн нэг л зүйл дээр төвлөрч тэрэнд бүх анхаарлаа хандуулж түүнд сэтгэлээ зориулах ёстой. Тэгж байж зорилгодоо хүрнэ, амжилт гаргана. Би гурван ажил зэрэг хийдэг чи ганц ажил хийдэг гэж онгирох нь утгагүй. Тэр хүн тэр гурван ажлаа гурвууланг нь чанаргүй гүйцэтгэх болно. Анхаарал нь үргэлж саринахаас гадна, ой санамж муудна (судалгаа бий). Гурван ажлыг зэрэг хийх шалтгаан бол миний бодлоор мөнгө л байх. Хэрэв хүн мөнгөнд төвлөрч аливаа ажлыг хийх юм бол хэзээ ч амжилтад хүрэхгүй.

Хариулт үлдээх