"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-01-08T17:24:08+08:00

    Монгол улс нь төрөөс эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ авдаг улс орнуудын жагсаалтад багтдаг. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол ямар ч эмчилгээ үнэ төлбөргүй. Гэхдээ зөвхөн улсын эмнэлгүүдээр үйлчлүүлэх тохиолдолд.

    Жил бүр УИХ Төсөв баталдаг. Тэр болгонд ЗГ, ЭМЯ-нд мөнгө төсөвлөдөг. Тэр мөнгө эмч, ажилчдын цалин хөлс, урсгал зардал, төсөл хөтөлбөрт явдаг. Шинээр том эмнэлэг барих, хуучнаа өргөтгөх, засвар хийх, эмч нарын цалин, орон тоо нэмэх, шинэ тоног төхөөрөмжөөр хангах бол маш их их мөнгө төсөвлөх шаардлагатай болно. Харамсалтай нь Сангийн яаманд тийм хэмжээний мөнгө цуглардаггүй. Яагаад гэвэл Монгол улсын эдийн засаг хүн амтайгаа харьцуулсан ч жижигхэн юм.

    Баян төсөвтэй орнууд бол хуучин эмнэлгийн барилгуудаа нураагаад оронд орчин үеийн шаардлага хангасан, олон ортой эмнэлгүүдийг бараг 10-хан мянган хүнтэй хороо болгонд барьдаг болохоор иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэл байхгүй. Харин Монгол улсад одоохондоо тийм боломж байхгүй, цөөн тооны Зөвлөлтийн үед баригдсан хуучирсан эмнэлгийн байруудыг ашигласан  хэвээр, шинжилгээний тоног төхөөрөмж гэж бараг байхгүй, эмч боловсон хүчин цөөтэй учраас хүмүүсийг нэг дор бөөгнөрүүлэн хүлээлгэж, эмнэлэг хооронд нааш цааш явуулж залхааж байгаа. Зарим нэг нарийн ажиллагаатай хагалгаа хийлгэхээр цаг авахад сарын дараа орохоор болдог байх жишээтэй. Энэ бол ердөө л манай улсын мөнгөгүйн зовлон юм.

Хариулт үлдээх