"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-12-08T23:10:54+08:00

    Дэлхийн гадаргууг агаар мандал бүрхэж байдаг. Агаар нь азот, хүчилтөрөгч болон бусад хийнээс бүрддэг. Бусад хий гэдэг нь нүүрсхүчлийн хий, метан, тэгээд усны уур.

    Агаарыг дэлхийн таталцлын хүч барьж байдаг. Агаарын зузаан ер нь бол 12 орчим км. Агаар мандлын хамгийн доод хэсэг нь дулаан хамгийн дээд хэсэг нь хүйтэн байдаг. Дээд хэсэг нь хүйтэн байдаг нь сансарын нөлөө (-270 хэм), доод хэсэг нь дулаан байдаг нь нарны энергийг дэлхий болон агаар өөртөө шингээсний үр дүн. Агаар мандал дээд хэсгээрээ сийрэг, доод хэсгээрээ нягт байдаг гэсэн үг.

    Нарны гэрэлд дэлхийн гадаргуу халдаг. Үүнээс үүдэн чийглэг хөрс, гол мөрөн, далай тэнгис ууршиж байдаг. Яагаад усны уур дээшээ хөөрдөг вэ гэвэл тэр агаараас хөнгөн (молекулууд нь тэлчихсэн). Ингээд дээшээ хөөрсөөр хүйтэн эсвэл сийрэг агаарт тулаад тэндээ бөөгнөрчихдөг. Үүл нь агаар мандлын салшгүй хэсэг учраас 12 км-ээс илүү дээш хөөрөхгүй. Тэдгээр хуримтлагдсан чийг нь цас, мөндөр, борооны үүл аль нь ч байж болно. Зуны цагт бол тэд ерөнхийдөө манан юм. Харин өвлийн цагт бол тэд бол уур цан.

    Тэгвэл яагаад үүл нэг том биш салангид олон байдаг вэ? Яагаад гэвэл агаарын чийгшил, хэм жигд биш учраас үүлний зарим хэсэг замхарч алга болж эсвэл хоосон газраас төрдөг. Хойд зүгийн далайн ус термодинамикийн дагуу халуун бүсийн далайн устай холилдон бүлээцэж байдаг учраас өвөл хөлддөггүй. Ингээд маш их ууршилт явагдаж үүл үүсгэдэг бөгөөд тэдгээр үүлс нь салхинд туугдан хуурай газар дээгүүр аялаж яваад бороо эсвэл цас болон унадаг.

Хариулт үлдээх