"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Яагаад зарим улс замын зүүн гар талын хөдөлгөөнтэй (баруун гар талдаа жолооны хүрдтэй) байдаг вэ?

Асуулт
  • 0
2 Хариулт •••
    • 0
    2021-12-30T17:34:22+08:00

    Дундад зууны Европоос, аль эсвэл бүр Ромын эзэнт гүрнээс эхтэй. Энэ бол зүгээр сэтгэл зүйн дадал юм. Юу гэхээр морьтон баатрууд замын зүүн гар талаас мориндоо мордоод баруун гартаа зэвсэг барин тулалддаг байснаас үүдэлтэй гэх юм байна лээ. Автомашин үүсэхээс өмнө морин тэрэг нь тээврийн гол хэрэгсэл байсан ба бараг мянга гаран жилийн турш ихэнх улс орон зорчигчдоо зүүн гар талаас суулгаж буулгадаг байж. Өөрөөр хэлбэл зүүн гар талын хөдөлгөөнтэй байсан гэсэн үг. Дараа нь Наполеоны Францын эзэнт гүрэн Европын ихэнхийг хяналтдаа авч өөрийн дэг журмыг шинэчлэн тогтоож баруун гар талын дүрэмтэй болгосон байна. Харин эзлэгдээгүй үлдсэн Их Британи хуучин дүрмээ хадгалж үлджээ. Мөн Их Британийн колонид байсан улс орнууд зүүн гар талын дүрмийг дагах болж харин Францын колониуд баруун гар талын дүрмийг баримтлах болсон аж.

    Сонирхолтой жишээ дурдвал, Америк нь замын баруун гар талын хөдөлгөөний дүрэмийг илүүд үзсэн (хос морьтой тэргэнд моринуудаа ташуурдахад зүүн гар талд нь суух илүү тохиромжтой байсан гэх (жолооч дэргэдээ зорчигчийн суудалтай)) хэрнээ анхны автомашинуудын жолооны хүрд нь баруун гар талдаа байжээ (замын хашлага жолоочид илүү сайн харагдаж байхаар). Гэвч автомашин үйлдвэрлэгч компаниуд яваандаа зүүн гар талдаа жолооны хүрдтэй автомашинуудыг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ нь худалдан авагч нар зүүн гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг илүү сонирхох болсонтой холбоотой.

    Дээрх оруулсан зурганд улаанаар тэмдэглэгдсэн нь замын баруун гар талын хөдөлгөөний дүрэмтэй улс орнууд, цэнхэр нь эсрэгээр. Тэгэхээр ихэнх улс манайх шиг дүрэмтэй байдаг байх нь ээ.

    • 0
    2024-03-27T04:59:16+08:00

    Монголд л бараг хамаагүй байгаад байгаа болохоос, ер нь улс орнууд жолооч нь замын гол хэсэгтэй илүү ойр байх хэрэгтэй гэж үздэг.

    Зүүн талын урсгалтай бол баруун талдаа жолооны хүрдтэй.

    Баруун талын урсгалтай бол зүүн талдаа жолооны хүрдтэй.

    Хөдөө явахад зүүн талдаа хүрдтэй бол гүйцэж түрүүлэхэд урдаас машин ирж байгааг харах илүү амар байдаг биз дээ.

Хариулт үлдээх