"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-11-23T02:57:33+08:00

    Хэрэв та долоон үеэ мэддэг бол, долоон үе тань эх орныхоо төлөө тэмцэж хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан бол, цэрэгт  татагдаж, татвар төлж, хэл соёлоо эзэмшиж, мэдлэг чадвараа  уламжлан өвлүүлсэн бол, төрөөс олгосон ерөнхий боловсролыг та эзэмшиж эх орныхоо иргэдийн дунд өсөж торинож тэдэнтэйгээ нэг тогооноос хооллож хамт олонтой болж хүмүүжлийг та эмээ өвөө, аав ээж, ах эгч нараасаа авсан бол та эх орныхоо салшгүй нэг хэсэг болсон гэсэн үг ба тэгснээр та эх оронч байх ёстой ба үүрэгтэй. Хэн ч таныг эх орноо хаяад явахад саад болохгүй ч зөв зүйл биш. Хуулиар хориглоогүй бүхэн зөвшөөрөгддөг ч гэлээ тэдгээр хориглогдоогүй зүйлс бүгд зөв гэсэн үг биш юм. Эх оронч үзэл гэдэг бол үүнийг ойлгосон хүний үзэл баримтлал.

    Та эх орноо хүнд цаг үед нь гэр бүлээ бодоод эсвэл эхнэрийнхээ хүслийг дагаад орхиод явж болно. Гэхдээ гадаад очиход таныг хэн ч хүндлэхгүй. Хэрэв хүндэлсэн бол тэд зүгээр л хүндэлсэн дүр үзүүлж байгаа нь тэр. Учир нь эх оронгүй, өөрийн гэсэн онцлог, түүх соёлгүй, үзүүлж харуулах зүйлгүй, баримтлах зарчимгүй хүнийг тэд үнэлэхгүй. Тэд танаас сүрдэхгүй, болгоомжлохгүй, таны дэргэд биеэ барихгүй. Яагаад гэвэл та хэн ч биш. Таны ард юу ч байхгүй, хэн ч байхгүй. Та юуг ч төлөөлөхгүй, юуны ч хэсэг биш. Та бол зүгээр л та. Таныг тэд сонирхохгүй. Та л амьдралаа тэднийг сонирхож өнгөрөөхөөс өөр зам үлдэхгүй.

    Эх орон бол зүгээр нэг газар биш. Эх орон гэж тухайн үндэстэн, ард түмэн. Жишээ нь Монгол улс бол монголчууд. Монголчууд Сибирийн баруун хойш нүүвэл тэнд Монгол улс байгуулагдана. Харин хаяад явсан хоосон нутаг зүгээр л эзгүй газар нутаг болж үлдэнэ. Тийм болохоор хөгжил бол хүний хөгжил юм.

Хариулт үлдээх