Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж юу гэсэн үг вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Нөхөр нь эхнэрээ зодож байвал зогсоох хэрэггүй гэж байгаа юм. Эхнэр нь эргээд нөхрөө өмөөрч чамтай зодолдоно гэсэн үг. Эсвэл магадгүй хоёулаа нийлж чамайг зодно. Эр эмийн зодоон жирийн зодоон биш аж. Цусаа гартал зодолдож тосоо гартал тэврэлдэнэ. Энэ яахав хуучны бүдүүлэг цаг үеэс гарсан үг л дээ. Гэхдээ бага зэргийн үнэний хувьтай байх. Нөхрөө агсам тавиад байна гэж дуудлага өгчихөөд шорон руу ачигдах болоход өмөөрч хамгаалаад уйлаад хоцордог. Гэсэн ч мэдээж хэрэг хүчирхийллийг зүгээр өнгөрөөж болохгүй. Төр дундуур нь илжигтэй жороолж байдал улам хүндрэхээс нь өмнө арга хэмжээ авч байгаа биз.