Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтана гэж юу гэсэн утгатай үг вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Энэ бол зөвхөн миний хувийн бодол шүү. Би хотын уугуул. Ахмадуудаас энэ талаар асууж байсангүй. Интернэтээс хайсангүй. Гэхдээ бид зүйр цэцэн үгнүүдийн утгыг ойлгодог байх ёстой гэж би боддог. Миний хариулт харин хачин санагдаж магадгүй. Гэхдээ их энгийн.
Эр хүн, эм хүн гээд хүйс энд яригдсан учраас хүйсийн талаар хальт ярья. Эр хүн, эм хүн хоёул (насанд хүрэхээс хөгшрөх хүртэл гэж үзье) биологийн хувьд зүгээр амьдраад өнгөрөхөөс гадна үр удмаа үлдээх сонирхолтой байдаг. Ухамсрын түвшинд биш юм гэхэд сэтгэлийн мухарт. Энэ нь насанд хүрэгчид биднийг хүүхдүүд болон хөгшчүүдээс ялгаж өгдөг. Ингээд эрчүүд болон эмэгтэйчүүд бие биенээсээ улам бүр ялгарч 30-аад насандаа тэр эрс ялгаатай байдал нь дээд цэгтээ хүрч тэгээд буцаад буурдаг. Тэр хугацаанд бие биедээ татагдаж үр удмаа үлдээж амждаг байна. Өөрөөр хэлбэл үржлийн насандаа гаргаж буй эрчүүдийн ааш авирын тухай би хэлэх гээд байна. Ороо нь орсон буур л юм даа. Хөгшид хүүхдүүд бидний яаж солиорч байгааг харж гайхаад л (гэхдээ мэдээж бидэнгүйгээр амьдарч чадахгүй). Сэтгэцийн хувьд бид эрүүл биш гэсэн үг. Гэхдээ амьдрал өөрөө байгаа байдлаараа л "солиорол" учраас таарч тохироод байгаа юм. Бид хэзээ ч зөв зүйл хийдэггүй. Зөв зүйл бол юу ч хийхгүй байх явдал. Гэхдээ юу ч хийхгүй бол бүр буруудна. Тийм болохоор солиорлоо үргэлжлүүлэхээс өөр замгүй.
Эрчүүд дор бүрнээ, тэрүүхэндээ хаан, ноён, баатар ер нь өөрийгөө юугаар ч төсөөлж мэднэ. Тэгээд том зорилго тавиад тэрэндээ залуу насныхаа эрч хүчийг бүрэн зориулна. Чадаж магад, чадахгүй ч байж магад. Чадахгүй бол бидний хувьд энэ нь бараг л үхэл. Чадвал амьд явсны утга учир биелж байгаа нь тэр.