"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2021-12-08T00:50:23+08:00

    Ертөнц анх үүсэхдээ юу ч бишээс тэсэрч орон зай, од, гариг, цаг хугацаа үүссэн гэж ярьдаг. Сансар, огторгуйн материудын хооронд дахь орон зай бол оргүй хоосон зүйл биш гэсэн үг л дээ. Жинхэнэ оргүй хоосон зүйл нь ертөнц үүсэхээс өмнөх нөхцөл эсвэл өнөөгийн ертөнцийн зах хязгаараас цааш орших боломжтой гэж би үздэг (эрдэмтдийн тайлбараар бол иймэрхүү л санаа хэлээд байгаа нь анзаарагдаад байдаг юм). Цаг хугацаа оршихын тулд орон зай мөн оршин байх ёстой, харилцан бие биенээсээ хамааралтай гэсэн зүйлийг харьцангуйн онол хэлдэг. Тэр нь ч батлагдаад дуусч байгаа. Ингээд энэ бол ертөнцийн цаг хугацаа.

    Ертөнцийн орон зай, цаг хугацаа нь тэгш биш. Орчин цагийн шинжлэх ухаанаар батлагдснаар бол материудын гравитаци буюу татах хүчнүүд нь цаг хугацааг харьцангуй болгож байдаг. Өөрөөр хэлбэл нарны аймаг дотор цаг хугацаа нэг өөр бол түүний гадна орон зайд эсвэл хар нүхний ойролцаа бас нэг өөр байх боломжтой. Эндээс дүгнэн бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай бөгөөд харилцан адилгүй. Гэхдээ зөгнөлт кинонуудад гардаг шиг тийм айхтар ялгаа байхгүй л болов уу.

Хариулт үлдээх