Хүүхдийн тэтгэмжийн хувь хэмжээ хэд байдаг вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та \\\"Хувийн тохиргоо\\\" хуудас руу орон нэрээ өөрчилж болно.
Шинэчлэв:
11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувь, 11-18 нас хүртэл 100 хувь.
Амьжиргааны доод түвшинг Үндэсний статистикийн хороо жил бүр баталдаг. 2025 оны Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшинг 495,400 төгрөг гэжээ. Аймгуудын хувьд:
Баруун бүс: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд - 490,000
Хангайн бүс: Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон - 488,900
Төвийн бүс: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул - 483,000
Зүүн бүс: Дорнод, Сүхбаатар, Хэнтий - 482,900
Дэлгэрэнгүйг энд дарж Үндэсний статистикийн хорооны албан ёсны сайтаас харж болно. Мэдээлэл нь жил бүрийн 3-р сарын 1-нд шинэчлэгдэх учиртай.
Гэр бүлийн тухай хуульд "11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр." гэжээ. Түүнчлэн "Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй." гэсэн байна. Холбоос нь энэ байна.
Тэгвэл 2025 оны 3-р сарын 1-нээс эхлэн дараагийн (2026 оны 3-р сарын 1-нд) амьжиргааны доод түвшний статистик гарах хүртэл 11 хүртэлх насны хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж Улаанбаатар хотод 247,700 төгрөг, 11-18 нас хүртэлх бол 495,400 төгрөг байх нь.
Гэрлэлтээ батлуулаагүй бол адилхан уу?
Адилхан. Гэрлэлтээ батлуулсан эсэхээс үл хамаарна.
Хүүхэд ээжээрээ овоглодог бол?
Ялгаагүй.