Хүн төрөлхтөн хиймэл оюун ухааныг бүтээсэн үү? Боломжтой юу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Оюун ухааныг программ (техник) хангамжаар хийчихнэ гэдэгт би нэг л итгэж өгдөггүй юм. Программ нэг үйлдэлд олон янзаар хариу үйлдэл үзүүлж болох ч тэдгээр нь ой санамждаа хадгалсан мэдээлэлд тулгуурласан төдий. Их амархан. Жишээ нь та энэ сайтын аль нэг асуултад хариулахдаа тектээ оруулаад "Хариулт оруулах" гэсэн товчлуурыг дарахад хэрэв сайтын дата баазад хадгалагдсан бол "Хариулт амжилттай нэмэгдлээ." гэсэн бичиг гардаг. Ердөө л энэ. Гар утасны ажиллагаа ч иймэрхүү. Роботууд ч мөн адил энэ зарчмаар ажилладаг. Тухайн нөхцөл байдалд тохируулан олон янзаар хариулах эсвэл өөр хариу үйлдлүүд үзүүлдэг болгохоос гадна илүү боловронгуй болгож хөгжүүлээд тэрийгээ хиймэл оюун ухаан гэж нэрлэх гэж байна уу гэж ойлгоод байгаа. Заавал хиймэл оюун ухаан гэж нэрлэх гээд байгаа бол оюун ухаан ч мөн л дөө, нэг талаар. Сайхан амарсан уу? гэвэл Сайхан, та сайхан амарсан уу? гэх нь байна. Болж л байна. Оюун ухаанд өөр юу хэрэгтэй юм. Ухаантай юу, ухаантай. Асуултад хариулах уу, хариулна.
Хүний оюун ухаанаас ялгарах хоёр зүйл яалт ч үгүй байгаад байдаг нь нэгдүгээрт өөрөө бие даан юм сурдаггүй (сэтгэдэггүй гэсэн үг), хоёрдугаарт сэтгэлийн хөдөлгөөнгүй. Сэтгэлийн хөдөлгөөнөөсөө болж хүн төрөлхтөн их зовсон учраас тэр угаасаа байхгүй байсан нь дээр. Харин шинэ зүйл сурахын тулд апдейт хийлгэх буюу шинэчлэгдэхээс нааш хэдэн арван жил болсон ч юу ч сураагүй байж байх болно. Яг л нөгөө хуучин системтэйгээ, тэр зарчмаараа ажиллаад л байж байх болно. Харин шинэчлэлийг хүн л хийнэ. Шинэчлэлийг өөр шинэ роботууд хийх ёстой гэвэл хамгийн сүүлийн загварыг Тийм болохоор ирээдүйд роботууд бослого гаргаж бүгдийг хяналтандаа оруулж хүн төрөлхтний толгой дээр гараад өөрсдийн дүрмийг зохиогоод мөрдөхийг бидэнд албадах тухай бол зөгнөлт зохиол юм.
Facebook-ийн ихэнх хариу үйлдлүүд автомат байдаг ба түүнд сэтгэл хөдлөл байхгүй. Facebook-ийн платформ бол үнэндээ хиймэл оюун ухаан мөн. Инженерүүдийн өгсөн даалгаврыг гүйцэтгээд байж байдаг болохоос Facebook-ийн энэ аварга том системд шударга болон шударга бусын тухай ойлголт байхгүй. Тэрийгээ өнөөх инженерүүд хянаж чадахгүй. Тэрбум гаруй хүнтэй харьцаж байгаа. Тэдэнтэй Facebook-ийн 60-хан мянган ажилчин харьцах ёстой юм. Ингээд Facebook-ийн ажилчид зарим хэрэглэгчдээ унтаж байхдаа гомдоодог. Дүрмийг Facebook зохиогоод хэрэгжүүлэх ажлыг платформдоо хариуцуулна.
Facebook уншиж барахгүй урт үйлчилгээний нөхцлийг бидэнд танилцуулна. Бид уншихаасаа залхуураад зөвшөөрдөг. Бусадтай гэрээ байгуулахдаа бид нухацтай уншдаг мөртөө энэ сайтад бүртгүүлэхдээ гэрээг нь уншаагүй байдаг. Уншаад үзвэл утга нь товчхондоо таны хөдөлгөөн бүрийг бид бүртэж аваад үйл ажиллагаандаа ашиглана гэдэг. Зар сурталчилгаанд ашиглахаас гадна сонирхол ойролцоо хүмүүсийг хооронд нь холбоход хэрэглэх юм гэнэ. Цуглуулсан тэр их мэдээллийнхээ хүчээр Facebook бараг оршин тогтнодог гэхэд болно. Тийм болохоор Facebook тухайн хүний талаар аль болох үнэн зөв мэдээллийг аль болох ихийг олж авахыг зорино. Тэр таны тухай бүгдийг мэднэ. Хиймэл оюун ухаан нь тэр бүгдийг хийж байгаа юм. Хэрэв тэрбум гаруй хэрэглэгчдийг хиймэл оюун ухаанаар биш хүнээр хянуулбал тэрбум биш юм гэхэд хэдэн сая хүн Facebook-т ажиллах ёстой болно.