"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-11-03T20:25:53+08:00

    Компьютерийн програм ба түүний алгоритм.  Тиймээс хиймэл оюун ухаан бол үнэндээ оюун ухаан биш. Хиймэл оюун ухаан синтетик бол хүний оюун ухаан органик.

    Хүний оюун ухаан юмыг сурдаг бол хиймэл оюун ухаан сурдаггүй. Тэд зөвхөн хүний бүтээсэн өгөгдлийн дагуу ажилладаг. Өгөгдөл буруу байсан ч тэд гүйцэтгэнэ. Харин хүний оюун ухаан сурах чадвартай учраас өөрийнхөө үйлдлийн бурууг ухамсарладаг.

    Шинэ нөхцөл байдал бий болоход алгоритм ажиллахгүй. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаан мэдээллийн харилцан уялдааг шалгаж зөрчлийг илрүүлж чадах боловч огт бүртгэгдээгүй мэдээлэлтэй тулгарахад тэд яах учраа олохгүй "Үл мэдэгдэх алдаа гарлаа (Unknown Error Occurred)" гэнэ. Энэ тохиолдолд хүний оюун ухаан ямар хариу үйлдэл үзүүлэх ёстойгоо ухамсарлаж байдаг. Яагаад гэвэл хүний оюун ухаан зорилгоо мэддэг.

    Хүний оюун ухааныг хиймэл оюун ухаан ойлгодоггүй учраас өөр хооронд нь сөргүүлэн тавьж болохгүй. Харамсалтай нь нийгмийн сүлжээ платформууд (вэбсайтууд) хүн хүч хүрэлцэхгүйн улмаас хиймэл оюун ухаанаар модератор хийлгэж байна. Тэдгээр модераторууд ерөнхийдөө ажлаа гүйцэтгэж чадаж байгаа ч гэмгүй хүмүүсийг давхар шийтгээд явдаг.

Хариулт үлдээх