"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-12-20T14:38:46+08:00

    Нэг нь биеийн хүчийг ашиглан, нөгөө нь тархиа ашиглан ажил үүрэг гүйцэтгэх гээд хэлчихэд буруудахгүй байх. Мэдээж хэрэг аль аль нь тодорхой хэмжээнд биеийн хүч, тархиа ашиглаж байгаа ч оюуны ажил нь нэг зүйл дээр илүү их төвлөрч бодож эргэцүүлдэг байж таарна. Гэхдээ биеийн хүчний ажил эрхлэгчид юу ч боддоггүй гэсэн үг бас биш.

    Харин аль нь илүү хэцүү вэ гэвэл сонирхолтой сэдэв болно. Хэцүү бишийн хувьд яг адилхан. Хоёулаа өөрийгөө дайчилдаг. Юу гэхээр хар ажил хийхэд тодорхой мөчлөгөөр залхаж ядарч эцэж цуцдаг бол оюуны ажил мөн адилхан. Бүр хэтэрхий адилхан. Гэтэл яагаад оюуны ажил илүү өндөр цалинтай байдаг вэ ? Яагаад гэвэл харьцангуй өндөр хариуцлага ногдож байдаг учраас тэр. Өөрөөр хэлбэл алдаа гаргавал бүх зүйл нуран унана, зөв хийвэл ерөнхий төлөвлөгөө биелэгдэнэ.

Хариулт үлдээх