Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Биеэ авч явах байдал. Орчин, нөхцөлд хариу үйлдэл үзүүлэх тогтсон сэтгэл зүй. Хандлага бүх зүйл дээр илэрнэ. Хувь хүн эсвэл байгууллагын хандлага ямар байх нь тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, соёл, дадал зуршлаас хамаарна.
Хүмүүс хандлагаа өөрчлөх боломжтой. Тэгэхийн тулд эхлээд оюун санаандаа өөрчлөлт хийнэ. Оюун санааны өөрчлөлтийг мэдлэг, боловсрол хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл хандлага оргүй хоосноос бий болдоггүй, харин түүнийг сурдаг аж. Мэдээж зөвхөн сурах хангалтгүй, түүнийг дадал зуршил болгох шаардлагатай. Сургалт нь дүрэм цээжлүүлэх тухай биш. Яагаад бид биеэ авч явах тогтсон стандарттай байх ёстой вэ гэдгийн цаад учир шалтгааныг ойлгуулах зорилготой.
Хандлага зөв эсвэл буруу байж болно. Зөв хандлага бол хөгжих үйлс, буруу хандлага бол түүнд саад болох үйлс. Гудамжинд хог хаявал буруу хандлага, цэвэрлэвэл зөв хандлага гэх мэт. Буруу хандлага газар авбал бид бүгд зовно. Зөв хандлагыг түгээвэл бид бүгд сайхан амьдарна гэсэн үг.
Хандлага халдварладаг. Ялангуяа орчинтойгоо дөнгөж танилцаж буй хүүхэд залуучуудын оюун санаанд халдварладаг. Тийм учраас эцэг эхчүүд зөв хандлагаараа үлгэр жишээ үзүүлж явах ёстой.
Төр засаг иргэдийнхээ хандлагыг сайжруулах бодлого гаргадаг. Хууль батлахаас гадна бага, дунд боловсролын системд өөрчлөлт оруулах, бүх нийтийн уриалга гаргах, урлагын бүтээлүүдээр дамжуулан зөв хандлагыг дэмжих, буруу хандлагыг жигшүүлэх аян зохион байгуулдаг.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт