Хамгийн өндөр хүрхрээ хаана байдаг вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Өмнөд Амеркийн Венесуэл улсын Боливар мужийн Кереп голоос унадаг Анхель (Angel falls) хүрхрээ бол дэлхийн хамгийн өндөр нь. Нэрний хувьд сахиусан тэнгэр гэсэн утга оруулсан нь испаничуудын санаа бөгөөд тэднээс өмнө нутгийн иргэдийн пемон хэлээр өгсөн нэр бол арай өөр, хамгийн өндрөөс унах эсвэл хамгийн гүн рүү унах гэсэн санааг илэрхийлсэн нэртэй байсан гэж (Kerepakupai Merú эсвэл Parakupá Vená). Бараг нэг километрийн өндрөөс буюу 979 метрийн өндрөөс унадаг байна. Дэлхийд өндрөөрөө хоёрт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Тугела (Tugela falls) хүрхрээ (948 метр) ордог гуравдугаарт мөн Өмнөд Амеркийн Перу улсын испаниар Эгч дүү гурав гэх (Tres Hermanas falls) хүрхрээ (914 метр) жагсаж байна.