Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Хүйсийн тэгш эрхийн үзэл. Төр засагтаа хандсан тэмцэл болохоос эрчүүдэд хандсан тэмцэл биш юм. Зарим хүмүүс бодохдоо феминизм гэж эрчүүдийг үзэн ядах (мисандр) үзэл эсвэл эрчүүдийн толгой дээр гарч суух (матриархи) үзэл гэж. Үнэндээ бол тийм биш. Энэ бол ердөө л хүйсийн тэгш эрхийн төлөөх тэмцэл. Гэхдээ харамсалтай нь сүүлийн үед матриархи буюу эхийн эрхт ёсны төлөөх тэмцэл болж хувирсан (яахав, олон нийтийн дэмжлэг муутай л даа). 19-р зууны сүүлээр, 20-р зууны эхээр феминист хөдөлгөөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцсээр 20-р зууны хоёр дах хагас гэхэд нэлээд амжилтад хүрч 21-р зуун гарахад санаагаа бүрэн гүйцэлдүүлж авсан байдаг. Тухайлбал эрэгтэйчүүдтэй адил хэмжээний цалин авах, төрийн сонгуульд оролцох, өмчлөх, бизнес эрхлэх гээд тухайн үед Америк, Европт хориотой байсан зүйлсийг эрх баригчдаар хууль гаргуулан зөвшөөрүүлж байв. Харин одоо эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан нэг ч хууль байхгүй болсон, зарим тохиолдолд квот тогтоох замаар эмэгтэйчүүдийн төрийн институциудад удирдах, шийдвэр гаргах түвшинд бодлого тодорхойлох, оролцоог нэмэгдүүлэх гэж оролдож буй. Эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалахын тулд бүхнийг хийж байна (архи, тамхины хэрэглээг хязгаарлах, зөрчлийн хуулинд гэр бүлийн хүчирхийллийн тухай бүлэг оруулах г.м ). Шаардлагуудыг нь хүлээн авч хэрэгжүүлсээр одоо феминистууд зорилгодоо 120% хүрсэн. Одоо тэд тэмцэх сэдэвгүй болчихоод байна. Илүү эрхтэй болсон. Тэр илүү эрх эмэгтэйчүүдэд бүр төвөг болох хэмжээний болж байна. Үүнээс үүдэн гэр бүл салалт багасах биш эсрэгээрээ өссөн нь тусдаа ярих сэдэв байх. Гэхдээ хохирогч нь хүүхдүүд юм.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт