"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-09-05T22:08:08+08:00

    Ухамсар бол ёс суртахуун биш. Ухамсрын тухай ярихын тулд эхлээд оюун ухааны талаар ярих хэрэгтэй болно. Албан ёсны тодорхойлолтоор ухамсар нь мэдээллийг боловсруулан (нэгэнт бий болсон нөхцөл байдалд) дүгнэлт хийх чадвар гэжээ. Тэгвэл оюун ухаан бол тэрхүү мэдээллийг боловсруулах ажлыг гүйцэтгэх ёстой юм. Харин ухамсар нь дүгнэлт гаргана гэсэн үг. Хэрэв хаан муутай бол мэдээллийг дутуу боловсруулан өнгөцхөн дүгнэлт гаргана, ухаантай бол сайтар боловсруулаад хачин жигтэй дүгнэлт гаргах ба тэр нь өөрт тийм сайхан санагдахгүй. Энэ нь юмс танигдах тусам төрж өссөн орчин, нийгмийнх нь бүтэцтэй харшилдаг учраас бухимдал үүсгэх шалтгаан ихээр бий болгож эрсдэлтэй, хүнд алхам хийхэд хүргэдэг. Тэгснээр шинийг бүтээж алдар нэр, эд баялаг олж авах боловч хэзээ ч аз жаргалтай болдоггүй. Тэгэхээр, тэнэг хүн ч юмыг ухамсарладаг байх нь. Өөрөөр хэлбэл ухамсар бол оюун ухаан биш ажээ. Гэхдээ ухамсар нь ургуулан бодож сэтгэдэг бол оюун ухаан зүгээр механизм, IQ (тэр төрөлхийн байхаас гадна дасгал сургуулилтаар хөгжиж байдаг). Ухамсар нь ёс суртахуунаас ялгаатай нь түүнийг хүн дадал зуршил болгон заалгаж авдаггүй, түүнд баримтлах ёстой дүрэм журам гэж байхгүй.

Хариулт үлдээх