Утсаараа ном уншихад нүд үнэхээр ядарч байна, Kindle авах хэрэгтэй юу? Ямрыг нь авбал дээр вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Kindle авсан нь дээр. Kindle-ийн дэлгэц нь E-ink. Өөрөөр хэлбэл E-ink ердөө хар цагаан хоёр пиксельтэй, байгалийн гэрэлд харагдаж буй номны хуудсаас ялгаагүй. Гар утасны дэлгэцүүд (LCD, OLED) шиг олон өнгө ялгаруулахгүй (цагаан өнгийг ч олон өнгөөр илэрхийлнэ). E-ink бас давтамж (refresh rate) байхгүй, харин статик буюу хөдөлгөөнгүй гэсэн үг.
Ямарыг авах тухайд хэлж мэдэхгүй байна. Өнгөт дэлгэцтэй нь худалдаанд гарах юм гэсэн, гэхдээ дэмий байх. Гол нь болж өгвөл шөнө харанхуйд биш харин өдөр буюу гэрлийн шууд тусгал дор уншиж байх хэрэгтэй.