"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 4
    2021-12-14T19:18:43+08:00

    Нар бол нарны аймгийн төв. Тийм учраас нарны аймгийн бүх гаригууд нарыг тойрч эргэлддэг. Нар тэнхлэгээрээ эргэдэг (27 хоногт нэг бүтэн) ба нарны экватороор гаригууд түүнийг тойрцгоодог. Тэгэхээр нарны тэнхлэгийг 0° гэж тооцвол (нарны аймгийн гаригуудийг бүгдийг нь энэ хэмжээст хамаатуулна гэвэл) дэлхий тэнхлэгээрээ 23.5° хазайсан байдаг байна. Дэлхий нарыг зууван хэлбэрээр тойрдог боловч наранд ойртох, холдох (улиралд нөлөөлөхгүй) зай тийм их биш (147.1 сая км/152.1 сая км). Өвөл арван хоёрдугаар сард хамгийн их ойртсон байдаг бол зун долдугаар сард хамгийн их холдсон байдаг. Дэлхий нарыг тойрч байхдаа хазайлт нь огт өөрчлөгддөггүйгээс гадна тэнхлэг нь ертөнцийн нэг л зүг рүү хандсан чигээр байдаг учраас нарны гэрэл долдугаар сард дэлхийн хойд хэсэг рүү, арван хоёрдугаар сард дэлхий өмнөд хэсэг рүү илүү тэгш тусдаг, харин дэлхийн өмнөд хэсэг рүү эсрэгээ байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл хавар болон намар нарны гэрэл дэлхийн өмнөд туйлаас хойд туйл хүртэл тусдаг.

Хариулт үлдээх