Төлөөллийн ардчилал гэж юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Ардчилал гэдэг бол иргэний төр буюу иргэний засаглал гэсэн утгатай ойлголт. Иргэд өөрсдийнхөө хувь заяаг шийдэх ёстой гэсэн эртний Грекийн философийн онол. Хэн нэгэн гаднаас томилогдон ирж засаглах биш зөвхөн өөрсдөө. Хааны удам биш ард түмэн. Яаж амьдрахаа бусдаар заалгахгүй, өөрсдөө мэдье гэсэн энгийн ойлголт.
Тэгвэл ардчилал нь дотроо шууд болон шууд бус (төлөөллийн) гэсэн хоёр гол үндсэн хэлбэртэй. Шууд гэдэг нь иргэд шууд төрийн бодлого тодорхойлоход оролцдог. Шууд бус буюу төлөөллийн ардчилал нь иргэд өөрсдийг нь төлөөлөх хүмүүсийг сонгож гаргаад тэднээр төрийн эрхийг бариулдаг.
Монгол улс бол төлөөллийн ардчилалтай орон. Өөрөөр хэлбэл иргэд УИХ-ын гишүүдээр дамжуулан төрийн эрхийг барилцдаг гэсэн үг. УИХ-ын гишүүд бол иргэдийн төлөөлөгчид. УИХ нь Засгийн газрыг байгуулаад ажиллуулдаг. ЗГ муу ажиллавал УИХ дээр хариуцлага нь бууна. Тэгснээр иргэд дараагийн сонгуулиар тухайн нам, эсвэл бие даагчдад итгэл үзүүлэх нь эргэлзээтэй болж эхэлнэ.